Д.Болд агаарын бохирдолтой тэмцэх элчээр сонгогдлоо
НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг олон нийтэд танилцууллаа.

Тайланд тусгагдсанаар Улаанбаатар хотын тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас долоо дахин их байна гэв байгаа аж. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь уушгины хатгалгаа өвчин болоод байна. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байгааг эмч нар хэлж байна. Тэгвэл уг өвчинд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол юм. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг учир уушги бохирдоход амархан байдаг хэмээн тайланд дурджээ

Мөн насанд хүрээд архагшиж болох гурван төрлийн өвчин агаарын бохирдлоос үүсэж байгаа гэдгийг судалгааны тайлан харуулсан тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес онцолж байлаа.

Мөн энэ үеэр  Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсоныг дуулгалаа. Харин Д.Болд нэн тулгамдаж буй агаарын бохирдлын эсрэг тууштай тэмцэж, дуу хоолой болон ажиллахаа мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДУУЛ , ДУУЛ . . . БАС ДАХИН. . . 2017-01-15 13:37:32
    ДУЛААД УТАА БАГАСАХ УУ , САЯ ГАРУЙ НИЙСЛЭЛЧҮҮД БҮГД ДУУЛААД УТААГҮЙ БОЛООД ДЭЭР НЬ ГИННЕСИЙН НОМОНД Ч БАС ОРОЕ Л ДОО
    202.70.46.210
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-07 13:16:55
    Zugeer l tsalintai ajiltai bolson bna
    103.26.195.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-07 09:09:39
    yavj l baigldee dandaa bie bienee doosh n hiih yumaa
    119.40.97.116
    Мэдэгдсэн Хариулах
  • enhee 2016-12-07 05:59:05
    yaj temsteh yum boldoo hoorhii.chadah bolobuu.duugaa arai yadan duuldag hvn ooroosoo hetersen yumand durlah hereg baina uu.bandia
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах