Монголын бартаат замын авто спортын холбооноос “Гайхамшигт 6-н төлөө” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
"Монголын бартаат замын авто спортын холбоо"-ны  мазаалай баавгайг  хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор 2016 оны 6 сарын 3,4-ний өдрүүдэд "Мазаалай 4х4 2016" холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан билээ. Тэмцээний дараа мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар  холбооны залуус судалж үзсэний эцэст "Гайхамшигт 6-ийн төлөө" нэртэй төсөл хөтөлбөр санаачлан өрнүүлэхээр шийдвэрлэжээ.  

"Говийн их дархан цаазат газар" нь Монгол орны хамгийн том дархан цаазат  газар бөгөөд энд нэн ховордсон  
1.    Бөхөн
2.    Тахь
3.    Мазаалай баавгай
4.    Хулан
5.    Хар сүүлт
6.    Хавтгай  зэрэг 6 төрлийн амьтан амьдардаг учраас “Гайхамшигт 6-ийн төлөө" хэмээн нэрлэжээ.

Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган  гачгаас болж ургамлын гарц  муудаж  мазаалай баавгай тарга тэвээрэг авч амжихгүй байх, хавар ичээнээс  эрт гарах, хоолгүйн улмаас  үхэж үрэгддэг байна. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл,ус, мах тавьж өгөх болжээ. Одоогийн байдлаар 13 цэг дээр тэжээл тавьж өгдөг байна.

"Говийн их дархан цаазат газар"-т  уаз 469 , Landcruiser 77 , Фургон  маркийн  авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн.Үүнээс гурван автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд нь одоогийн байдлаар  үүрэг гүйцэтгэх боломжгүй  эвдрэлтэй  зогсож байгаа.

Монголын бартаат замын авто спортын холбооны залуус эдгээр 3 автомашиныг их засварт оруулан "Говийн их дархан газар" хүлээлгэж өгөх зорилт тавин энэ ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд Татах хүч моторс ХХК – УАЗ 469, Автостандарт ХХК - Landcruiser 77, Benz club Mongolia -  Уаз Фургон автомашинуудыг тус тус сэргээн засварлахаар боллоо.

Дашрамд дуулгахад, Татах хүч моторс ХХК-ийн хамт олон "Говийн Их Дархан Газар"-ын гол цэг болох  мазаалай баавгайн  хоол, тэжээлийг зөөж хүргэдэг УАЗ 469-авто машин үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байсныг  бүрэн их засвар хийж “Гайхамшигт 6-н төлөө” хөтөлбөр болон мазаалай хамгаалах  их үйлсэд хувь нэмэрээ оруулахаар ажиллаж байна.  УАЗ 469  маркийн автомашинд хийгдэх засвар үйлчилгээний талаар товчхон дурдвал:Моторт бүрэн ээлж хийж шинэчлэх, явах эд ангийг тохируулах,  шаардлагатай сэлбэгүүдийг сольж шинэчлэн засварлах, үндсэн кузовны ханзралт гагнаж бэхлэх, салоныг бүрэн доторлож, шороо, салхи нэвтэрч байгааг арилгах, бүтэн будаг хийж өнгө үзэмжийг сайжруулах,  таван дугуй шинээр солих зэрэг ажлуудыг хийж байна.

Татах хүч моторс ХХК нь 2006 онд авто засвар, сэлбэг,автомашин  худалдааны чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа BMW, Toyota  Landcruiser маркийн  автомашинаар дагнасан засвар үйлчилгээг мэргэшсэн инженер техникийн ажилтнуудаар  чанартай, өндөр түвшинд,  авто салоны бүрэн тоноглогдсон  тоног төхөөрөмж,  багаж хэрэгсэлтэйгээр найдвартай үйлчилгээг хүргэж байна. Мөн Австрали улсын  Carrolls Springs компанийн  алдарт EFS брэндийн  амортизаторыг Монголд  албан ёсны  эрхтэйгээр худалдаалж буй юм байна.  










olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sainaa 2016-12-10 05:07:21
    Tatakh Khuch Motorsiin zaluustaa amjilt husie!!! Mundag zaluus shuu......
    139.5.219.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Hariutslaga 2016-12-09 02:15:56
    tur zasag haana baina. tehnikt zoriulsan tusuviin mungig igidsen darga nartai bas temtseh, hariutslaga tootsoh heregtei. amjilt !
    122.201.31.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Baagii 2016-12-08 22:14:18
    Үйлс нэгт хөхдийн минь төмөр хүлэг Монголын байгаль хамгаалах үйлсэд ихийг бүтээх болтугай. ГГБЦГазар
    103.57.94.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Тулгаа 2016-12-07 14:15:55
    Буянтай үйлс бна! Хүн бүхэн энн аяанд нэгдэцгээе!
    103.212.118.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайн шүү ! 2016-12-07 12:03:51
    Дээр байгаа хорин хэдэн хүн уншаасай ! Заза уншсан ч цаашаа зантай дөө !
    202.126.91.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdenee 2016-12-07 11:11:27
    Холбооны болон авто сервисийн залуусдаа амжилтын дээдийг хүсье!!!
    202.9.40.87
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-12-07 08:03:53
    mundag mof-iin zaluustaa amjilt
    119.40.102.2
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2016-12-07 07:43:25
    sain bna, iim sanaachlaga l dutaad bsiin delhiid hovordson ter amitadiig bid l hamgaalj avch vldehgvi bol duuslaa
    122.201.28.8
    Мэдэгдсэн Хариулах