Дилов хутагтын шарилыг АНУ-аас авчирчээ
ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын чандрыг өчигдөр эх оронд нь авчирчээ.Тэрбээр 1965 оны дөрөвдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотноо таалал төгссөн бөгөөд түүний чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон Энэтхэгт цацаж, нөгөөг нь   Монголд хүргэх аятай цагийг эдүгээг хүртэл хүлээж байсан гэдэг. 

Тиймээс 26 жилийн дараа түүний чандрыг эх оронд нь авчирж байгаа аж. Энэхүү хүндтэй үйл ажиллагааг Монгол, АНУ-ын Соёлын холбоо хамтран зохион байгуулсан байна. Түүний чандрыг төрсөн нутагт нь буюу Завхан аймагт нутаглуулах аж.

Тэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуур-ын хөвөө Баян айраг уулын өвөрт мэндэлжээ.

Дилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ. Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос Улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байжээ. Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг Жалханз хутагттай зохиосон байна.. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрээр. Баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Түүнийг  1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Эд хөрөнгөө хураалгасан Эрэгдэндагва тайж Түвдийн Банчин богдод монгол түмний амьдрал доройтож буйг дурдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Энэ хэргээр дөрөөлөн Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг буудан хороожээ.   Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн байна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна. Энэ цуурхал харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болсон нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно.

Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж төсөөлөөгүй нь лавтай. Тэрээр эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хутагтын эх оронч- тагнуулчийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хонгор нутаг 2018-09-10 12:17:11
    Эх орныхоо зөөлөн хөрсөнд тайван нойрсдоо биднийгээ УУЧЛААРАЙ өвдөг сөгдөн өршөөл хүсье
  • Donid 2016-12-10 02:29:34
    50 xeden ond anu gin toriin neg tom xvntei ex orondo buuj bsan um genlee ter ved manai neg tom darga xutagttai xaritsaj boloxgvi gedeg tushaal ogch xutagtig tan...
  • Зочин 2016-12-10 02:08:26
    Буянтай сайхан үйл явдал болжээ.Гүнээ талархаж байна.
  • zochin 2016-12-08 02:23:27
    ekh orondoo uurd munkh tavtai noirsog doo. um maanii badmii khum
  • anu 2016-12-07 16:13:19
    Bi Hutagtiin amidarch b.san gert.hiided ochson Suulchiin Mongol lam bas burhan bolson Hiided tubd,enetheg lam b.a
  • Болд 2016-12-07 13:27:56
    Жинхэнэ эх оронч, гэгээн бурхан өвөг минь та эх орондо эх нутагта тавтай схан нойрсорой. Төрж өссөн, угаасан нутаг чинь таныга халун элгэндэ өлгидөн авах болноо...
  • Чулуунбаатар 2016-12-07 13:18:44
    Эх орноо НҮБ д элсэж байхад нулимсаа бөмбөрүүлээд алгаа удаан ташиж хавсарч биднийхээ төлөө элгээ дэвтээж байсан хутагт минь. Тэрээр АНУ баян ч арц олдохгүй юм...
    202.9.43.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-07 11:03:42
    Сайхан өвөг дээдэс минь эх нутагтаа тавтай морил.
  • туяа 2016-12-07 10:47:46
    1988 онд чандруугий нь авчирлаа гээд сонины нүүр дүүрэн юм би уншиж байсан . тэг үед би Дилав хутагтын тухай анх удаа уншиж сэтгэл ихэд хөдөлж байсан юм даа.
  • Наранбаатар 2016-12-07 10:39:17
    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
  • Zochin 2016-12-07 10:33:59
    Ih saihan medee bna!
  • zochin 2016-12-07 10:26:14
    ingeed ch bolson sunsii ni amraana biz dee, huurhii
  • зочин 2016-12-07 09:15:20
    эх орончоо дурсаж санаа тавин ажиллаж байгаа та бугдэд баярлалаа! ажлын амжилт хусэе! энэ хуний удам ур хуухдийн тухай мэдээлэл тавиарай
  • Зочин 2016-12-07 08:26:28
    Үлэг гүрвэлийн яс зөөдөг байсан одоо хэнийх нь ч мэдэгдэхгүй чандар зөөдөг болохнээ, Дилав хутагтийнх мөн ч юм уу биш ч юмуу хэн мэдэж байгаа юм
    • Баагий 2016-12-07 09:24:31
      Зочин гуай та эхлээд өөрийгөө хэн бэ гэдгийг сайн ойлгоорой. Хутагтын тухай чи нус ингэж дуугарахад саачий чинь хүрэхгүй .