Монгол, эрлийзээр нь ялгаж уралдуулах ёстой бус уу
Манай бизнесмэнүүд гадаад орнуудаас хурдан угсааны морьд авчирч хурд сайжруулах нэрээр эрлийзжүүлдэг болсноос хойш эрлийз морьдыг хурдан морины уралдаанд оруулдаг болсон. Эрлийз морьд Монгол морьдыг бодвол өндөр нуруулаг. Үнийн хувьд ч үнэтэй. 
Одоогоос дөрвөн жилийн өмнө эрлийз морьдыг монгол түмний цэнгэл болсон баяр наадамд уралдуулахаа больж, харин тусад нь Уяачдын наадмаар шандсыг нь сорьдог болсон билээ.

Гэсэн хэдий ч улсын баяр наадмаас ялгарахгүй бай шагнал уяачдад нь олгож, унасан хүүхдийг нь мөн адил байлдаг. Түрүүлж, айрагдсан морьдод олгодог мөнгөн шагналын дүн ч тэр, уяж уралдуулсан уяач, эздэд нь олгодог цолыг ч эрлийз морьдын уралдаанд яг л адилхан мөрддөг.

Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан судалгаагаар эртнээс нааш уламжилж ирсэн хурдан морь уяж уралдуулах эрдмийг өвлөсөн, сурч байгаа гээд 60 гаруй мянган уяач манай улсад байдаг аж. Тэдний олонх буюу 95 хувь нь эрлийз морьдыг монгол адуутай уралдуулахыг эрс эсэргүүцдэг гэдэг.

Гэтэл энэ жилийн Үндэсний их баяр наадмын уралдсан  ихэнх даага эрлийз байсан гэх шүүмж иргэдийн дунд газар авч байна. Уул нь баяр наадмаараа Монгол морьдоо уралдуулж, Уяачдын наадмаар эрлийз мохтдыг тусад нь авч уралдуулдаг байтал энэ журам энэ жилийн наадмаар алдагдах нь тэр.
Тэгвэл наадмын өмнөхөн зарим нэгэн уяачид “Монгол адуу эрлийз адуунаас ялгарахгүй өндөр болсон. Тиймээс эрлийз морьдыг монгол адуутай уралдуулдаг болгоё” гэсэн санал гаргаж байсан гэх.

Тэгсэн хэрнээ энэ жилийн наадмаар эрлийз морьд Монгол морьдтой хамт уралдаж байхад наадмын Хурдан морины салбар комисс анхаарал хандуулж, хяналт тавмиагүй нь гайхмаар. Уул нь журмаараа бол болохгүй л баймаар.
 
Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsog1 2014-07-17 01:01:14
    Tsog oo, yasan chamaig hulhidsan uu. Tsug unachihiim bish uu, sain bodooroi doo,k k k
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • tsog 2014-07-16 12:24:53
    Omnogoviin irgediin hurliin darga batchuluunuig shalgaachee avilgata temtseh gazraa.
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-07-16 11:56:50
    Алийн болгон Монгол адуу гэх юм бэ эрлийз адуу гарч ирсэнээр харинч адууны удамын сан сайжирч байгаа гэж бодож байна сайжируулсан адуугаараа уралдах цаг болсон юм бишүү
    202.179.11.186
    Мэдэгдсэн Хариулах
  • хмммм 2014-07-16 11:51:34
    Монгол морио үнэлэдэггүй нөхдүүд бас байхын.. Тусад нь уралдуулвал уралдуулна л биз. Эрдэнэт Монгол хүлэг эх нутаг дээрээ шандасаа сорьж болохоо байхнээ, ихээхэн галзуурцгаах нь ээ..
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-07-16 10:24:22
    Serveenii ondor oor uzee biz dee 80huvi n irliiz taarj bval yadiin irliiz l uraldana biz bugd irliiz tei bol no biz
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-07-16 07:41:42
    Бөх, сурыг яах вэ, бас л хольцгүй цэвэр цусны хүмүүс оролцоно гэж туйлширах уу. Генетикийн шинжилгээ авдаг болох юм байна л даа
    169.132.18.1
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-16 03:56:21
    айргийн тэр ононгийн унаган морь гэсэн нь яс юман дээрээ эрлийз л байгаа ч дээ тэр одоо юү бэ яагаад ард түмнээ хуураад байгаа юм бэ бүгд л мэдээж байгаа ч дээ
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Залуу уяач 2014-07-16 03:18:54
    Томчууд энэ жил эрлийзүүдээ монголтой уралдуулж үзэгчдийг дасгаж байгаад удахгүй бүх морь эрлийз болохоор болсон нь ажиглагдаж байна.. Зөвхөн сэрвээний өндөр мөрдөнө гэхдээ монгол морь эрлийз үгүйг үйлдвэрлэг байдлыг харгалзана гэсэн нь лөөлөө болсон.М
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах