Өвөрмонголчууд М.Анхцэцэгт бэртлээ эмчлүүлэхэд нь зориулж хандив өгчээ
Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг өнгөрсөн сарын дундуур дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцож, долоо хоногийн хугацаанд хоёр алтан медалийг эх орондоо авчирч чадсан билээ.

Харамсалтай нь манай тамирчин Мексикийн Мериад хотноо болсон оюутны ДАШТ-ий үеэр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг захиалсан боловч өргөлтийн явцад бага зэргийн бэртэл авсан юм. 

Тэгвэл түүнийг гарынхаа бэртлийг хурдан эмчлүүлээрэй гэж Өвөрмонголчууд 2000 юаний хандив илгээсэнийг өчигдөр гардуулан өгчээ. Яруу найрагч н.Өлзийдэлгэр ахлагчтай вичатын "Эх хэл суурь мөнгөний нийгэмлэг" жиргээ холбооны Өвөрмонголчууд М.Анхцэцэгт туслаж байгаа нь энэ юм. 

М.Анхцэцэг охин элэг нэгт Өвөрмонголчуудад баярласнаа илэрхийлээд дараа дараагийн тэмцээндээ амжилт гаргаж Монголынхоо алтан соёмбот далбааг мандуулж явахаа илэрхийллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-04-14 06:39:11
    Xvnii muu xvndee gedeg dee. Manai toriin tolgoid baigaa thunaliin tulamnuudaas deer ymdaa ene obor mongolchuud.
  • зочин 2016-12-08 09:49:47
    цус нэгт Өвөрмонголчууддаа баярлалаа. Сайхан шүүү та нар
  • Mundag bna 2016-12-08 06:10:01
    Mungunduu gol ni bish mongol ni mongoloo gesen setgel ni saihan baina. Delhiig ezelj yabsan Mongoliin ur sad bugt negden nyagtrah boltugai. Ene busguid amjilt.
  • zochin  2016-12-08 05:57:54
    ed mungunduu bus mongoloos gesen setgeldee huuhed shuu doorh humuus daandaa mungu bodoltoi humuus baina amidral mungu togtohgui shuu teriig sanaarai
  • Хишиг 2016-12-08 05:44:08
    Эх орныхоо нэрийн хуудас болж байгаа дүүдээ баяр хүргье. Чамд өшөө ирээдүй байгаа. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү. Чамд дахин дахин амжилт хүсье.
  • Tsog 2016-12-08 05:03:36
    Saihan ohin yum. Teneg buhchuuded ugdug munguu ene tamirchind uguuch mongolchuudaa
  • зочин 2016-12-08 04:26:58
    Манай тамирчид одоо хоосон эх оронч дүр эсгээд яахав.амьдралаа бодоод гадаад орны өмнөөс орох боломжтой бол унац нь хэрэгтэй биздээ.
  • зочин 2016-12-08 03:49:44
    Ер нь гадаадын нэг улсын нэр дээр яв даа миний дүү тэр нь амьдралд хэрэгтэй Хүний амьдрал ядаж хөгжинө
  • Ахмад тамирчин 2016-12-08 03:34:55
    Анхцэцэг тэр урнаа шиг гадаадын нэг улсын өмнөөс тэмцээнд ор л доо. Монголд бол чамайг хэнч тоохгүй. Чамд мөнгө хэрэгтэй шдээ.
  • зочин 2016-12-08 03:30:34
    Дагвадорж Токиогийн олимп хүртэл ивээн тэтгэнэ гэж бүлтрээд байсан яасан бэ худалч амьтан, Сумьяабазар гэж УИХ-д хүний хэлснийг давтсан тэнэг амьтан байна