Д.Цогтбаатар: Эдийн засгийн хүндрэл дээр зуд тохиох юм бол давхар давхар эрсдэл үүснэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хуулийн төсөлтэй холбоотой асуулт алга. Харин надад гурван хүсэлт байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Хоёр долоо хоногийн өмнөхөөс өнөөдрийн эдийн засгийн байдал хүнд байна. Хүнээс элдэв дутуу мөнгө царайчлахгүйгээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь хамгийн тус нэмэртэй байна.  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад дараагийн зээл тусламж авах асуудлаа ярьж болно шүү дээ. Хоёрдугаарт, баруун аймагт зуд болох нөхцөл үүссэн гэж яригдаад байна. Эдийн засгийн хүндрэл дээр зуд тохиох юм бол давхар давхар эрсдэл үүснэ. Тиймээс Засгийн газар сан бүрдүүлээд мах бэлтгэл хийх санал малчдад тавьбал ямар вэ? Гуравдугаарт, олон нийтийн оролцоог хамруулсан өвс тэжээл хүргэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Малчдын тэтгэврийн асуудал яригдаж байна. Энэ хуулийн төсөлд 300 мянган хүн хамрагдана гэж байна.  Ямар хүнийг малчин гэж тооцох вэ? Хавтгайрсан байдалтай болох вий. Малчид зээл авахын тулд малаа өсгөсөн байдаг юм билээ. Монгол Улс 50 мянган малтай гэдэг нь хэр үндэслэлтэй вэ?

УИХ-ын гишүүн С. Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд “МАА эрхэлж үндсэн орлогоо олдог хүнийг малчин гэнэ” гэсэн тодорхойлолт бий. 300 гаруй мянган малчин МАА эрхэлдэг гэсэн стататистик тоо гарсан. Нийгмийн даатгалын газраас гаргасан судалгаагаар 300 мянган малчдын 9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна. Тиймээс холбогдох албаны тоо баримт дээр тулгуурлаж энэ хуулийн төслийг боловсруулсан.

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүллээ.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-08 03:47:01
    нийгмийн даатгал төлдөг хүнийг малчин гэж тооцоход 30 мянган хүн бодиттой бна. Ийм арчаагүй хууль чинь ямааны хуультай адилхан байна МАН-аа
  • Зочин 2016-12-08 03:37:22
    ПГОО тэнэгээ юун 50 мянган мал вэ, үнэхээр Болорчулуун ингэж асуусан юм уу, энэ ёстой тэнэг хууль, хамгийн арчаагүй төр л ийм хууль санаачилдаг байх