Газар шимийн бүтээгдэхүүнээс үс гарчээ
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол алдаа гаргаж болохгүй. Гаргасан ч тэр дор нь алдаагаа засдаг чадвартай байх ёстой. Үгүй бол хэрэглэгч олон нийтэд шууд мэдээлж, анхааруулдаг тийм л цаг үе ирсэн байна.

Тодруулбал, “Газар шим”-ийн алимны компот авсан иргэн дотор нь үс хөвж байсан бүтээгдэхүүнийг солиулахаар шошго дээр байрлах 944920** дугаар луу залгажээ. Харин компанийн зүгээс “манайд янз бүрийн хүмүүс ажилладаг. Өрсөлдөгч компанийнхан маань ч янз бүрийн хүмүүс явуулдаг. Тэд нар нь хорлох зорилгоор албаар ийм зүйл хийсэн байх” гэсэн хариултыг өгсөн байх юм. Улмаар бүтээгдэхүүнийг сольж өгөх нь битгий хэл  хэл амаар доромжилжээ. Тиймээс “Газар шим”-ийн алимны компот худалдан авсан иргэн манайд хандаж гомдолтой байгаа гэдгээ хэллээ. Мөн тус бүтээгдэхүүнийг Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар хүргэж өгөх болно гэж мэдэгдсэн юм.

Манай хүнсний үйлдвэрлэгчид гомдол гаргасан иргэнээсээ уучлалт гуйж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад алдаа гардаг гэдгийг ойлгуулж, тайлбарлахын оронд хэл амаар доромжилдог, хаа хүртэл заргалдахыг чинь харна гэж басамжилдаг явдал цөөнгүй гарсаар байна. Энэ нь иргэдийн үндэсний үйлдвэрлэгчиддээ итгэл алдрах нэг шалтгаан болж байгаа юм. Тиймээс алдаа гарч л байгаа бол бусад компанийг буруутгаж хариуцлагаас зугтахын оронд иргэдээсээ уучлалт гуйж алдаагаа засдаг ухамсарт суралцмаар байна үйлдвэрлэгчид ээ.
   
Т.Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-05-12 16:48:06
    За даа, "Газар Шимээ" ч бид харин нэг мэдэлгүй яахав дээ. Тэд маань юу ч хийгээд үйлдвэрлэж мэднэ. Хятад ногоо, жимс дарж манийгаа хуурч, бид ч хууртагдаад сурчихсан юмдаа. Энэ бол асуудал биш. Зүгээр тэр үс юуных гэдгийг нь тогтоох чухал байсан болов уу.
  • zochin 2014-05-12 14:34:52
    Undesnii uildveree demjih geheer ingej novshrod bdag bolhoor manaihan gadnii baraa songoj bgam. Yarilaa uichlalt guilaa soliloo. Eniig suraagui tsagt undesnii uildver hugjuhihud hund de
  • Зочин 2014-05-12 06:42:21
    АЛЦАЙЖ СУУЖ БАЙГААД САВАЛСАН АВГАЙН БӨГСНИЙ ҮС Л БАЙЛГҮЙ ДЭЭ...
  • zochin 0512 2014-05-12 05:05:58
    ene compani neg hariult ogdog bh ni ee.Nodnin jil lecho dotroos ni barilgiin hananii zuzaan budag zamask garch bsan.Budag zamask chini himiin negdel shuu dee.borluulagchiig duudaaj iruuleed zurgiig darsan odoo hurtel minii apprat deer bgaa shuu.