Дилов хутагтын чандрыг төрсөн нутагт нь заллаа
Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистад их шүтээнийг залах хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр Завхан аймагт боллоо.

Адистад их шүтээнийг  төрсөн нутагт нь залах ёслолд Жалханз хутагт, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Б.Алтангэрэл, Их шүтээнийг хадгалан хамгаалж байсан Дилов хутагтын шавийн төрсөн хүүхэд АНУ-ын иргэн Гямчо Пальжи, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд бусад албаны хүмүүс оролцлоо.



Дилов хутагтын чандар буюу лагшин биеийн адистад их шүтээнийг Завхан аймгийн Алдартнуудын музейн Хутагтуудын танхимд хүндэтгэлтэйгээр залсан байна. Цаашид их шүтээн энэхүү тусгайлан зассан их танхимд залрах ажээ.

Ийнхүү Башлуу овогт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистад их шүтээн 51  жилийн дараа төрсөн нутагтаа заларлаа.


 

Дилов хутагт гэж хэн бэ

 

Дилов хутагт 1884 оны хөх бичин жил эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулын өвөрт эрдэнэт хүний биеийг болж хорвоод мэндэлжээ. Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд аж. Тэднийх Нарованчин хийдээс 30 орчим бээрийн зайтай байв. Дилов хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халж тэдний хойд дүрийг тодруулахаар жирийн бус 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан байна. Хутагтыг эхээс мэндлэхэд тэдний гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан гэдэг. Чухам ийм учраас таван настай бяцхан хөвгүүн Жамсранжавыг онцлон үзэж, Дилов хутагтын тавдугаар хойд дүрээр тодруулжээ. Энэ үеэс Түвд хэл сурч, зургаан настайдаа нэг шогол нь 36 үгтэй, 3000 шоголтой ном тогтоож байжээ. Харин долоон насандаа Түвд номоо Монгол хэл рүү орчуулж, 12 насандаа Түвдээс Монгол хэл рүү, Монголоос Түвд хэл рүү судар чөлөөтэй орчуулах болжээ. Долоон настайдаа Равжун, 21 настайдаа Гэцэл сахил, 25 насандаа Цорж, 29 насандаа Самади багш цол хүртжээ. Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж.

Дилов хутагт Жамсранжав зөвхөн шашны зүтгэлтэн байгаад зогсохгүй эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхтэй байдал, Монгол зон олныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ бие, нэг насны амьдралаа золионд гаргасан эх оронч улс төрийн нэртэй зүтгэлтэн байжээ. Тэрээр Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос Улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байжээ. Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг Жалханз хутагттай хамт зохиосон байна. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрээр баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.

  Түүнийг 1930-аад онд ”Эрэгдэндагвын 38-ын хэрэг”-т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Эд хөрөнгөө хураалгасан Эрэгдэндагва тайж Түвдийн Банчин богдод Монгол түмний амьдрал доройтож буйг дурьдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Энэ хэргээр дөрөөлөн Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг буудан хороожээ. Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн байна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутаг эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараажээ. Энэ цуурхал тухайн үедээ харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болж, “оргодол” хэмээх муу нэр нь үнэн мэт болж хувирсан нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно. Дилов хутагт 1931 оны 12-р сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж огтхон ч төлөөлөөгүй нь лавтай. Тэрбээр хүй цөглөсөн эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн хязгааргүй их байсан ч түүнд хүндтэй даалгавар итгэж өгсөн хүмүүс бүгд хэлмэгдлийн хар шуурганд өртөж, түүний “урвагч-оргодол” биш, “эх оронч-тагнуулч” болохыг гэрчлэх хүн үгүй болжээ. Эргэж ирээгүй нь ч зөв байсан байж болох юм. Тухайн үе бол  “оргодол” гэдэг нэрээр нь бамбай болгон баривчлан хороож ч магадгүй цөвүүн цаг байлаа.

Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “Гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим нь 1990 оны 5-р сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогт Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.

Өмнөд нутагт тэрбээр Банчин богд, Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж байхдаа Америкийн монголч эрдэмтэн О.Латтимортой танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр хүндтэй эрдэмтний урилгаар АНУ-д морилж, Жонс Хопкэнсийн их сургуулийн Монгол судлалын тэнхимд багшлах болжээ. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл дотно нөхөрлөж, хамтран ажилласан байдаг. Хожим Нью-Жэрси мужид Халимагуудын байгуулсан буддын сүмийн хамба лам болжээ.

1960 онд Дилов хутагт “Монгол улс бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн Үндэстний Байгууллага”-д бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа билээ.

Тэрээр 1965 оны  4-р сарын 7-нд Нью-Йорк хотод 82 насандаа тэнгэрт хальж бурханы хутгийг олсон. Түүний хойдын буяны номыг 14-р Далай лам уншиж байжээ. Дилов хутагт Лхаст гурван жил болохдоо Далай ламын гэрийн багш байсан байна. Түүний өөрийнхөө гараар бичсэн “Ар Монголын улс төрийн дуртгал” ном түүхэн ховор чухал баримт болж, үндэс сууурийг нь тавьсан “Ницан” сүм Нью-Жэрси мужид сүндэрлэж, амьдрал тэмцэл нь “Цагаан дуганы гэгээ”, “Хорвоод ховорхон хүмүүс” кино, “Хүн, бурхан, адгуусын орноор”, “Дилов хутагт” романд мөнхөрч, дүр төрх нь Улиастай хотын Жавхлант толгой дээрх цагаан суварга болон Хутагтын хүрээлэнд мөнхрөн байна.
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амьдарсаар л байна уу 2018-03-17 17:44:40
    Энэ батсайхан гэдэг пиздагийн нүгэл энэ агуй хүнээр шоу хийгээд ч нүгэл нимгэрэхгүй
    202.21.106.143
    Мэдэгдсэн Хариулах
  • хам 2016-12-19 15:15:27
    энэ санжмятав иймэрхүү юмааас хоцрохгүй шоучин шүү
    202.9.43.211
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-12-17 02:20:11
    unasan gazar ugaasan us ni tudevtei sumiin oigonnuur.nutagt ni zalaagui l bna daa.aimgiin tuv bish.
    139.5.216.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-15 16:48:37
    Болж дээ. Дээдсийн сүнс амгалан оршиг.
    150.129.143.241
    Мэдэгдсэн Хариулах
  • emch 2016-12-12 03:00:55
    um maamii bad me hum
    124.158.95.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга 2016-12-11 11:22:28
    Дээдэсийн минь нандин эх орондоо иржээ ум сайн амгалан болтугайе
    27.123.214.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-12-10 12:54:35
    Zavhan aimag ch zuv zamaar ywj bndaa
    103.229.120.40
    Мэдэгдсэн Хариулах
  • 9ююю 2016-12-10 12:50:38
    90 Оны эхээр өмсөж бсан орхимж эд хэрэглэлийг авчирч бхад аавтайгаа очиж бсан.
    139.5.216.54
    Мэдэгдсэн Хариулах
    • Bum-erdene 2016-12-11 02:04:36
      Odoo ter yums ni hna Bna?
      69.255.234.91
      Мэдэгдсэн Хариулах
  • guest 2016-12-10 08:55:30
    Ум маани бад ми хум.
    202.9.40.251
    Мэдэгдсэн Хариулах