“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцана

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсэг хуралдана.
 

  НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:                                                                                                                                                                

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
 

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд 14.00 цагаас нийслэлийн зарим сургуульд очиж танилцах;
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш 2016-12-12 09:49:30
    эргэж нэг сайн үзэхэд гэмгүй байхаа. бизнес болж хувирсан байх магадлалтай.
  • 12 2016-12-12 02:52:21
    үзэж яадгийн бэ хүүхдүүдээс асуугаад л болчих юмыг. дэмий зам хааж улс амьтанд гай татаад байгаарай.
  • ивш 2016-12-12 02:03:40
    Үдийн цай хөтөлбөр гэдгээ зөвхөн сүү, /д-тэй/, бифидо тараг болгохыг бодооч!!!
    77.158.88.39
    Мэдэгдсэн Хариулах