Үндэсний бөхийн холбооны их хэрүүл 14 дэх жилдээ үргэлжилж байна
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит тавдугаар “Их-эе” хурал энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрөгч бямба гарагт болохоор товлогдоод байсан. Гэсэн ч уг хурал товлосон цагтаа болсонгүй. Хурал болохоос урьтаж өнгөрсөн долоо хоногийн эхээр талууд мэдээлэл хийж, өөрсдийн байр суурийг илэрхийлээд байсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтнүүд хурал товлосон цагтаа болно гэдгийг мэдэгдсэн.
 
Тэд өнгөрсөн мягмар гарагт мэдээлэл хийх үеэрээ тус хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон. Гэвч бөхийн холбооноос хурлыг хийгээгүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Түүнээс хойш маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгдсэн. Улмаар Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байгаа юм байгаа гэдгийг хэлсэн. Гэвч Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж уг хурлыг хийхгүй хэмээн худал мэдээлэл тарааж байна хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат хэлж байсан юм. 
 
Тэрбээр “Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед  шударга ариун байх ёстой  Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна.  Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бид шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлнэ. МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурлаа хийнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэлээ. 
 
Харин нөгөө талд Р.Нямдорж  “Их эе” хурал болохгүй гэх мэдэгдлийг гаргаж, бөхчүүдэд тараагаад байсан юм. Тэрбээр баасан гарагт  хэвлэлийн бага хурал хийж, уг хурлыг хууль бус хэмээн мэдэгдсэн. Энэ үеэр Р.Нямдорж хэлэхдээ  “Аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс  Монгол бөхийн өргөөнд 14 жил шунаж  хэл ам хийж байна.  Энэ хугацаанд над руу маш олон удаагийн дайралт хийсэн.  “Их эе”-ийн хурлыг хуулийн дагуу зохион байгуулна хэмээн ярьж байна.  Шүүхийн өмнө баримт бүрдүүлэх гэж маш олон хуурамч бичиг баримт үйлдсэнийг нь нотлох баримт надад бий.  Тиймээс УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, болон түүний гар хөл болон ажиллаж байгаа Цагдаагийн дэд хурандаа Эрдэнэбат нар жинхэнэ хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу” гэлээ.
 
Ийнхүү А.Сүхбат, Р.Нямдорж хоёр тал талд гарч  өөрсдийнхөөрөө ярьж сууна. Харамсалтай нь бөхийн холбооны энэ их хэрүүл бүтэн 14 жил үргэлжилж байна. Тэртээ 2002 оноос эхлэлтэй уг хэрүүл ийн 14 жил үргэлжилж байгаа нь цаанаа нэлээдгүй том эрх ашиг явж байгаа мэт гэх харыг дагуулж эхлээд байна. За ямарч эрх ашиг бай гэсэн энэ бүхний хамгийн том золиос нь бөхчүүд болж байна. Өнөө цагт бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаа ч гэсэн Монгол бөх гэдэг хэдэн  олон зуун жилийн түүхтэй бөхийн өв соёлыг өөрийн биед тээн яваа бөхчүүдийн эрх ашиг хамгийн ихээр хохирч байна.
 
Маргалдагч талууд бөхчүүдийг нутаг усаар нь хуваан авч Хэнтийгийн бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг дагаад Р.Нямдоржийн талд орчихоод байдаг, харин Өвөрхангайнхан Д.Сумъяабазар аваргыг дагаад А.Сүхбатын талд ордог хэмээн ярьж сууна.
 
Ямартай ч энэ их хэрүүлийг таслан зогсоох нь гэх хүлээлт үүсгээд байсан ээлжит “Их-эе” хурал товлосон цагтаа болсонгүй. Иймээс уг хэрүүл хэдий хүртэл үргэлжлэхийг   таах аргагүй. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-12-14 05:54:58
    MONGOL BUH ARD TVMNII SEGELD HVRHEE BAISAN SHV NYAMDORJ OO
    103.57.94.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Unsigch 2016-12-13 11:16:41
    Suhbatiig yu hiij chadna gej ih hurald songoson um? Olon jiliin umnu l hiij baisan heruulee davtaj suuj haragdana. Harin buhiin urguu management gaigui bolood l...
    82.41.84.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Nyamdorj boli 2016-12-13 06:11:39
    Нямдорж оо, одоо болиоч ээ, зөндөө удаан түмний буяныг хүртлээ ш дээ, шунаг хог вэ, Дээр нь Сүхбат аваргын зөв ш дээ, монгол бөх жүжиг болсон ш дээ
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-12 14:05:41
    NYMDORJ GEDEG HUN ODOO BOLIMOOR YMAA. HUVIINHAA YMIIG L INGEJ HIIGEE CH.NAADAH CHINI EELJ DARAAGAAR HASHDAG ALBASHDEE.SHUNALIIN TULAM YMAA
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorj  2016-12-12 14:04:55
    Suhbata odoo bolio chi ymar ih shunalta har lud be hun ymar baisna sanaj yvdal ih zugeer bdag ym shu de chamaig ym hi gej gishuun bolgoson bolhoos bish heruul h...
    103.229.120.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-12-12 09:26:00
    Bayanmunh metiin shunaliin tulamnuudaas hamgaalj uldej chadsan.
    202.9.43.253
    Мэдэгдсэн Хариулах
  • lll 2016-12-12 08:13:17
    hunii hiisen buteesen ruu Suhbat met-n balai ni ingej dairch bh yum daa. Ene bol erduu l bukh-n urguu gesen ul hudluh hurungu-n tuluuh l temtsel shuu dee!!!
    203.169.48.142
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-12 06:54:27
    Үндэсний бөх ард түмний өмч соёл гэж ярьдаг шүү дээ та нар тэргүүнээ ард иргэдийн дунд санал явуулаад сонгооч мсж-р санал аваач Хэрүүлээ зогсоогооч өөр гарцгүй
    202.9.43.172
    Мэдэгдсэн Хариулах
  • enke 2016-12-12 05:27:03
    Бөхийн холбооны хууль дүрмийн дагуу 4 жилдээ тэргүүнээ холбооны гишүүдийн саналаар сонгох учиртай юм билээ. Нямдорж харин 26 жил гүрийчлээ дээ.
    103.57.95.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-12 04:59:57
    Нямдорж оо, одоо болиоч ээ, зөндөө удаан түмний буяныг хүртлээ ш дээ, шунаг хог вэ, Дээр нь Сүхбат аваргын зөв ш дээ, монгол бөх жүжиг болсон ш дээ
    122.201.22.228
    Мэдэгдсэн Хариулах
    • 11111 2017-07-18 07:47:55
      Mongol ulsad 2 ehnertei huuli batlagdaagui baihad A.Suhbar awarga 3 ehnertei chadaj baigaa yumand arga baigui. yadaj avgai naraa evtei bailgadag shig bugd evtei...
      124.158.77.9
      Мэдэгдсэн Хариулах
  • bold 2016-12-12 04:38:02
    Svhbat met ni bolimoor yum! Buhiin devjeeg dopingoor buzarlachaad odoo holboog ni AIDS-r burtaglah ni! Tergvvn ni Buh bvv baigaasai!
    45.117.32.5
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-12 03:33:40
    хүмүүс авах гээд байна гээд 10 20 жилээр эзэн хаан мэт өөрөө суучихаар чинь яав ч зөв харагдахгүй шүү дээ.
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-12-12 03:29:34
    Монгол бөхөд анхаарах олон зүйл байгаа бөгөөд хамгийн анх хөлсөө арчих алчууртай болмоороо зуны барилдаан хөлс нь гоожоод түүнийг нь дэмжигчид авч амсаад ичмээр...
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ХЭРҮҮЛ ДУУСГАХ АРГА ЗААЖ ӨГЬЕ 2016-12-12 02:42:54
    ИХЭНХИ МӨНГИЙГ НЬ УЛС БОЛОН ИРГЭД ГАРГАСАН ЮМ ЧИНЬ БӨХИЙН ӨРГӨӨГ УЛСЫН МЭДЭЛД АВ ТЭГЭЭД ХЭРҮҮЛ ДУУСНА
    202.72.245.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-12 02:18:15
    Допинг Сүхбат мэнгэт Нямдоржийг барж идэхгүй дээ, Баянмөнхөд ганц баярлах юм Түвдэндорж, Чимэд-Очир аваргын 100 жилийн дараа алдараа тэмдэглүүлэхээр шийдсэн нь
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • МҮБХ 2016-12-12 01:37:08
    ДАНЗАН НЯМДОРЖ НАР АЖЛАА ӨГӨХ ҮНДЭСЛЭЛ ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА ДАА.УГ НЬ Ч ӨӨРСДӨӨ ӨГӨХГҮЙ БИШ ӨГЬЕ Л ГЭЭД БАЙХ ШИГ.ДААН Ч ХЭНД ӨГӨХ ВЭ.СҮХБАТ СУМЪЯАД ӨГӨЛТЭЙ БИШ.....
    202.179.27.108
    Мэдэгдсэн Хариулах
  • ёх 2016-12-12 01:34:52
    бөхөд цол бай шан өгөхөө байчих даа. ё
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах