Ой тогтоолтын ДАШТ-д 23 тамирчин өрсөлдөнө

Сингапур улсад энэ сарын 14-18-ний өдрүүдэд 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцоно.

Энэ удаагийн тэмцээний багийн бүрэлдэхүүнд 2016 оны улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид багтаж байна.

Тэмцээнд 60 орны 200 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын үндсэн 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулах аж.

2011 онд тус тэмцээнд багаараа оролцсоноос хойш Монголын баг тогтмол эхний гуравт орсон билээ.
 

Багийн бүрэлдэхүүн:

1. Багш, Ахлах дасгалжуулагч Б.Баасандорж
2. Багш, Дасгалжуулагч: Б.Баярмаа
3. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан (24 нас)
4. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас)
5. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас)
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас)
7. ОУ-ын Мастер А.Анударь (17 нас)
8. ОУ-ын Мастер А.Номин (16 нас)
9. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас)
10. ОУ-ын Мастер Н.Түвшинтөгс (16 нас)
11. М.Төгөлдөр (16 нас)
12. Б.Батбилэг (17 нас)
13. Б.Ариунзаяа (17 нас)
14. Г.Мөнхбаатар (16 нас)
15. Н.Энхшүр (17 нас)
16. Н.Мөнхшүр (17 нас)
17. Э.Лхагвадулам (14 нас)
18. Ж.Дөлгөөн (13 нас)
19. М.Тамир (12 нас)
20. Н.Намуундарь (12 нас)
21. Ш.Шижир-Од (12 нас)
22. Б.Хангал (11 нас)
23. О.Түвшинзаяа (11 нас)
24. Т.Үжин (11 нас)
25. О.Ганжигүүр (10 нас)

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2016-12-14 03:25:14
    МУ-ын төр засаг газар шороогоо ухаж нутгаа сүйдлэж байхын оронд энэ оюунтой толгойг хөгжүүлж дэмжмээр байна . Бидний дэмжиж дээшээ гаргасан ухаантнууд өөрсдийг...