Үндэсний бүтээн байгуулагч  “Эко констракшн” ХХК  10 мянган хүүхдэд витамин, шар доктор бэлэглэлээ
Хүйтний эрч чангарч, ханиад томууны дэгдэлт ид хүчээ авч буй энэ үед Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Үндэсний бүтээн байгуулагч ‘’Эко констракшн’’ ХХК нь угтан ирж буй 2017 оны босгон дээр “Эрүүл хүүхэд - аз жаргалтай гэр бүл” сайн үйлсийн аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийслэлийн дөрвөн дүүргийн 20 цэцэрлэгийн Монгол улсын ирээдүй болсон нийт 10.000-н бяцхан үрсэд элдэв химийн орц найрлагагүй, байгалийн цэвэр баталгаатай бүтээгдэхүүн болох витамин болон Монгол орны цэвэр хөрсөнд ургасан чацаргана жимсний “Шар доктор” шүүсийг бэлэглэлээ.  



Эко констракшн” ХХК цэцэрлэгийн 10000 хүүхдэд витамин бэлэглэлээ



Эко констракшн” ХХК цэцэрлэгийн 10000 хүүхдэд витамин бэлэглэлээ



Эко констракшн” ХХК цэцэрлэгийн 10000 хүүхдэд витамин бэлэглэлээ

Өнгөрсөн жилүүдэд ч “Эко констракшн” ХХКомпани нь Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн агаарын бохирдолоос шалтгаалж уушигны өвчин ихсэж байгаатай уялдуулан  Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгийн Уушигны тасаг болон Улаанбаатар сувиллын эмчилгээний өрөө, Нийслэлийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29  дүгээр дунд сургуулийн Мэдээлэл зүйн танхим, номын санг иж бүрэн засварлан тохижуулах зэрэг иргэд олон нийт рүү чиглэсэн төрөл бүрийн хүмүүнлэгийн ажлыг тасралтгүй хийсээр ирсэн билээ. 
 
 
 


ЭХЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх тасаг


29 дүгээр тусгай сургууль
 
 
Бусдад түгээх
  • gplus