Х.Баттулгад МҮОХ-ны дээд шагнал олгов

Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Ойн хүрээнд Монголын спортын зүтгэлтнүүд болон тамирчин, дасгалжуулагчдад тус холбооны удирдлагууд хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр МҮОХ Монголын жүдо бөхийн холбооныхонд хүндэтгэл үзүүлжээ.

Тодруулбал, МЖБХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгад жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруусныг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од”-оор шагнаж урамшуулан, үе үеийн олимпийн медальтнуудыг 60 жилийн ойн медалиар шагнажээ.

Энэхүү үйл ажиллагаанд МҮОХ-ны удирдлагууд болон жүдогийн тамирчид, дасгалжуулагч нар оролцлоо.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.