Нийтийн бие засах газраас сав суулга угаах ус түгээж байсныг таслан зогсоов

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын хүрээнд шалгалт хийсэн бөгөөд үүний явцад нийт 433 зөрчил илрүүлж, газар дээр нь 225 зөрчлийг арилгуулж ажилласан байна.

Баяр наадмын үеэр хоол хүнстэй холбоотойгоор хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй, ХӨСҮТөвөөс авсан мэдээгээр хоолны хордлого гэсэн оноштой өвчтөн бүртгэгдээгүй байна.

Шалгалтаар махны 61, айрагны 23, нийт 84 дээж авч, улсын байцаагчийн 24 дүгнэлт гаргаж, хадгалалт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 62.5 кг мах, махан бүтээгдэхүүн, 7 кг гурил, 22 л айраг, 105 ш хуушуур, 36 ш өндөг зэрэг нийт 9 нэрийн 176ш,  645300 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 9 акт үйлдэн хураан авч, устгуулах арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг үндэслэн 7 иргэнд 786,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч,  зөвшөөрөлгүйгээр төв цэнгэлдэхээс 120 мянгатын автобусны буудал хүртэлх замд гар дээрээс хоол хүнсний бүтээгдэхүүн, айраг худалдан борлуулж байсан 28 иргэний үйл ажиллагааг НЦГ-тай хамтран таслан зогсоосон.

Мөн төв цэнгэлдэхийн харьяа нийтийн бие засах газраас хуушуурын үйлчилгээ эрхэлж буй иргэдэд сав суулга угаах цэвэрлэх ус /хлоржуулсан/ түгээж байсан зөрчлийг таслан зогсоосон байна.

Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан мэргэжлийн зөвлөмж бэлтгэн, 1000 ширхэгийг хэвлүүлэн тарааж, шалгалтанд хамрагдсан худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэгчдэд эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.