Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барина

Засгийн газрын хуралдааны шийдвэрээс...

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр боллоо. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа. 

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон.

Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.

 Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

 Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэнэ.

Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ. 

Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • LOL 2016-12-15 08:00:18
    Дөрвөн жил тутамд сонсдог Үлгэр шүүдээ ! Үхэр
  • Сайн мэдээ бөйна 2016-12-15 07:08:46
    Хэрэгжүүлэхэд нь саад хийх хүмүүс олон гарч ирэх байхдаа зорьсондоо байвал бүтэх байхөө
  • Содоо 2016-12-15 02:25:55
    Ойрд ийм сайхан мэдээ дуулаагүйн байна. Амны билэгээс ашдын билэг гэдэг дээ Монголчууд минь билэгтэй сайхнаа хэлэлцэе!
  • Zochin 2016-12-15 00:07:27
    Exleed Darxan.daraa ni BOr-Undur geed bsn sauxan xudlaa yarix yumdaa ta nart itgex uu bi uurtuu benzin dizelee xiigeed exeltsen bna.
  • Үнэн 2016-12-14 14:21:29
    2012 онд Дарханд барина гээд шан тавьж байсан. Ингэж худлаа шааж зээл аваад хувийн хармаандаа хийж өрийг нь ард түмэн төлдөг заль мэхийг болиулж ял тооцох ёстой...
  • Ёоноо 2016-12-14 13:44:14
    Сайншанд нь бараг зөв болох байх оо. Бор-Өндөрт гэхээр нэг сонин, замаас зайдуу юм шиг болчихоод байсан юм. АН-ын дээрэмчид сайхан бантагнуулсан даа.
  • Зочин 2016-12-14 11:20:50
    Бор Өндөрт барина гээд байсан АН-ын үед эхэлсэн юм болохоор бас зогсоочихсон уу.
  • Замчин 2016-12-14 11:08:07
    Ямар сайхан мэдээ вэ. Битум, тэгээд асфальтбетон, тэгээд замын өртөг хямдарна. Зам бариад байж дээ. КККК