Хүний эрхийн байгууллагууд С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурлыг тоосонгүй
Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан Санжаасүрэнгийн Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өчигдөр товлогдоод байсан. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид өглөөний 10:00 цагт эхлэх байсан шүүх хурал 11:30 цагт эхэллээ. Ингэхдээ уг хэрэг “Маш нууц”-ын зэрэглэлд хамаарч байгаа учир цагдаа, тагнуулын байгууллагынхны өндөр хамгаалалт дор хаалттай эхэлсэн. 

Гэвч шүүх бүрэлдэхүүн  хоёр талын өмгөөлөгчдийн хүсэлтээр  хурлыг долоо хоног хойшлуулах шийдвэр гаргалаа. Тухайлбал хохирогчийн өмгөөлөгч уг шүүх хуралд  нэр бүхий гэрчийн этгээдүүдийг оролцуулах хүсэлт тавьсан бол шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцах хугацаа олгохыг хүсчээ. Улмаар М.Алдараар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авснаар олны дунд хүлээлт үүсгээд буй С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал долоо хоногоор хойшилж, ирэх долоо хоногийн лхагва гарагт үргэлжлэхээр боллоо. 

Уг хэрэгт холбогдуулан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байгаа юм. 

Дээр хэлсэнчлэн уг хэргийг маш нууцын зэрэглэлд хамааруулсан учир шүүх хуралд шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, өмгөөлөгчид, шинжээчид болоод шүүгдэгчдээс өөр хүнийг оруулаагүй юм. Иймээс шүүх хуралд оролцохоор ирсэн шүүгчдэгчдийн ар гэрийнхэнтэй  уулзалаа. Тэд өөрсдийг нь шүүх хуралд оролцуулаагүйд гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Тэднийг цагдаа нар ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангийн хашаа руу ч нэвтрүүлээгүй. Тэд шүүх хуралд оролцох хүсэлтээ аль эртнээс удаа дараа мэдэгдсэн ч шүүх хуралдааны даргалагч М.Алдар хүсэлтийг хүлээж аваагүй гэдгийг тэд хэлж байна. Мөн өөрсдийнх нь ах дүү нарыг хилс хэрэгт гүтгэж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн нүдэндээ нулимстай шүүгдэгчдийн ар гэрийнхэн хэлж байлаа. 

Тэгвэл бүтэн 18 жилийн турш хүлээсэн хэргийн  шүүх хурал сая нэг юм эхэлсэн ч эргэлзээтэй олон асуудал урган гарч ирсээр байна. УИХ-ын гишүүдээс эхлээд энгийн иргэд хүртэл уг хэрэгт гэм зэмгүй иргэдийг хэлмэгдүүлж байгаа юм биш хэмээн болгоомжлон сэтгэгдлээ илэрхийлж  байна. 

Гэсэн ч хүний эрхийн байгууллагууд уг хэргийн шүүх хурлыг тоосонгүй. Албаны хүний мэдээлснээр уг хэргийг шүүх хурлыг сурвалжлахаар дотоодын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч нэрээ өгснөөс өөрөөр хүний эрхийн байгууллагуудаас  хүсэлт ирүүлээгүй байна. 
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Pizdaa chi 2016-12-15 14:09:40
    TOOGOOD YAHBDEE DEEREES NI HUZUUGYI AH NI UDIRDAAD BGA YM CHIN
  • Иргэн 2016-12-15 11:52:38
    Манай улсын шүүх, прокурор, цагдаа бүгд эрх мэдэлтнүүдийн дуулгавартай зарц, эрх мэдэлтнүүд өөрсдөө гэмт бүлэглэлүүдийн харцаар хүн хэлмэгдүүлж ажилладаг болсо...
  • Иргэн 2016-12-15 09:10:07
    яаж ч бодсон энэ 3 хүн алаагүй, яахаараа ийм үнэмшилгүй жүжиг тавьж болдог байнаа тэгэхээр хүзүүгүй толгойн удирдсан прокурор, цагдаа, шүүх аймаар байгаа биз
  • эрка 2016-12-15 05:56:43
    Тэр үед манай тагнуулынхан Бат, Оюун нэр орсон бүх хүнийг шалгаж мэргэжлийн *ур чадвараа* харуулж онигоо болж билээ.Одоо ямар жүжиг найруулсан болдооооо,
  • зочин 2016-12-15 04:19:00
    хүний эрхийнхэн арай хүнд ялгавартай ханддаг юм биш биз
  • zochin 2016-12-15 03:41:01
    Энэ шүүх хурлыг олон нийтэд ил явуулах ёстой. Тухайн хэргийг шалгаж байсан олон хүмүүсийн амь эрсэдсэн. Захиалгат аллага байсан. Ил явуулахыг шаардах эрхтэй
  • Батаа 2016-12-15 02:11:57
    Би энэ хэрэг гарах шөнө жолоочийн ажлаар хот ороод маргааш нутагтаа ирхэд сэргийлэх шилжилгээ өг гээд дуудаж байж билээ тэгээд 20 жил илэрдгүйд нь гайхдаг
  • gh 2016-12-15 02:09:18
    byambadorj gej neg bababa gesen amitan erni yu hiidgiin gertee tsengeltsen hadgaldag durak shuu dee