Б.Наранхүү: Оросуудаас төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх аавын хүү гарч ирнэ
Монголын улстөрд популизм хийх нь өндөр оноо авдаг “үзүүлбэр” болохыг өнгөрсөн жилүүдэд баталлаа. Харамсалтай нь поп-уудын үг, үйлдэл үргэлж буруу тийш нь чангаадаг. Харин шударга үнэнийг хэлсэн хүнийг хардаж сэрдэн, хамтрахаас зугатаж, хүчгүйдүүлдэг жишиг тогтчихоод байна. Эрдэнэтийг үндэсний компани болгосон үйл явцад “Ард түмэндээ хувьчилж, үнэгүй тараана” гэж хэлсэн улстөрчид “од” болж, үр ашиг, бизнесийн орчинг эрүүлээр дүгнэсэн эдийн засагчид “урвагч” гэж харагдах боллоо.

Ийм цаг үед УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Эрдэнэтийг Монголдоо олоод ирсэн залууг битгий шантруул. Оросын тал өөрт ашигтай үнээр зарлаа гэж байхад Монголын Засгийн газар үүнийг буруутгах уу. Манай баялгийг гадныхантай хуваадаг байсныг эх орондоо аваад ирлээ шүү дээ. Ийм залуусын зүрх сэтгэлийг битгий мохоо. Олимпоос алт авсны дараа бид тамирчдаа алтан медальтай л ирнэ гэдэг хүлээлттэй болсон шүү дээ. Үүн шиг боломжгүй санагддаг зүйлийн үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Оросод байсан 49 хувийг аваад ирлээ. Магадгүй дараа нь хэн нэг нь оросуудаас Төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх ч юм билүү. Улстөрчид үүнийг дэмжиж, боломжийг нээж өгөх хэрэгтэй. Эхний авчирсан хүнийг бөөнөөрөө нийлээд алаад хаячих юм бол дахин ийм сэдэл хэнд ч төрөхгүй. Би Ц.Нямдорж гуай, Ж.Батзандан нарыг ойлгодог. Тэдний толгойд Эрдэнэтийн 49 хувийг аваад ирж болно гэсэн ойлголт огт байхгүй. Үлгэр шиг л санагдаж байгаа. Үлгэрээ худлаа л гэж бодож яваа шүү дээ“ гэсэн юм.

Үнэхээр ч шинэ Монголын залуус дэлхийн зах зээлд гол тоглогч болж, гадны томоохон компаниудийн хувийг эх орондоо авчрах үүд хаалга Эрдэнэтээр нээгдсэн. Үүнийг дэмжиж, таатай орчинг бий болгох нь улстөрчид, эрх баригчдын алсын хараатай шийдвэрээс шалтгаална.
 
Ё.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2016-12-16 02:13:02
    ярилцлага таалагдсан шүү,Эрийн хугархай зоргоороо амьдардаг
  • зочин 2016-12-15 12:57:13
    үйл явц яаж болсныг бүх монгол хүн мэдэж байгаа. тэнэг хүмүүс биш шүү дээ. хулгай хийхэд гаршсан хүний яриа байнаа.
  • Aa 2016-12-15 12:30:59
    Зоригтой л хэлсэн байшт.
  • Uugii 2016-12-15 09:00:26
    Энэ Наранхүүг газрын наймаачин М.Энхболдтой нийлүүлж хүлээд, Ард түмний өмнө шатаах хэрэгтэй.....
  • Японоос 2016-12-15 08:31:28
    Энэ хүний ярилцлагыг үзээд ой гутав. Бид ийм хүмүүсийг үнэхээр л сонгосон байгаа даа. Зүгээр л морио уяаад явах хүн бн лээ дээ.
  • олонбаяр 2016-12-15 07:00:34
    Эрдэнэт-ийн Оросын мэдлийн 49 хувийг аваад ирсэн бол сайн хэрэг,Харин ТВ-ээр шал өөр зүйл ярьсан,Одоо байгаа Монголын талын 49 хувийг авсан юм шиг ярьсан.
  • эрдэнэ 2016-12-15 05:49:13
    хусаж сурсан гардаа худлаа амлахдаа С. Баярыг ч давна
  • иргэн 2016-12-15 04:54:42
    Жоохон юм гарадлаж байгаад амны зоргоороо бураарай, төмөр замын 50 хувийг хусаад яах юм.
  • ЧИ Луйварчин  2016-12-15 04:31:21
    Ичиж амьдар
    • зочин 2016-12-15 06:45:41
      Хусаадал, Хусаадал, Хусаадал.........................Ганц чадах зүйл нь... Нүэл нүдээрээ гарнаааааа............... Хусаадал авсанаасаа ядарсан борчуулд туслаач....
  • chono 2016-12-15 04:26:01
    Ene novsh hytaduudiig oruulj ir geed gutsaaad bailuu gazariiin nsimaachin
  • Баяраа 2016-12-15 04:22:39
    Наранхүү мангар бацаан л шаанстай даа. Хусахдаа ч сайн шүү.
  • зочин 2016-12-15 04:18:19
    УИХ-ын эмгэнэл юм даа, иймэрхүү боловсролгүй, хууль бусаар баяжсан хүн хууль боловсруулна, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавина аа гэж байдаг,
    • Baagii 2016-12-15 06:37:23
      Улаанбаатарын бүх газрыг Цэлмэг М. Энхболд, Бадамжунай, Алтай констракшний/Цэлмэгийн жолооч/,Б. Наранхүү г.м хулгайч луйварчид зараад хөлжсөнийг мэднэ
      • Зочин 2016-12-15 06:40:05
        Үнэхээо чоно борооноор гэдэг газрын наймаачид нэг л нүгэлчинь нүдээрээ гарнааааааааааааааааааааааааааааааааа
  • aa 2016-12-15 04:12:39
    ene hunii l bodol.anhnaasaa huuli jurmaaraa taniltsuulaad heleltseed yvaaguidee l bgaashuudee.uuriinhee teneg bodoliig gaihuulhiim.ulain tsaim luivar...
  • Gbold 2016-12-15 03:58:15
    Yag uneu Tiytogiin Samsungiin huviig avaal irvel ch ... Mongol hunii chadmj hyzgaargui shuu dee....