Голомт банкнаас зарлаж буй “Үндэсний хуримтлал” шилдэг нийтлэлийн уралдааны удирдамж

I. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ


Монгол Улсын  үндэсний хуримтлалын хэмжээ 28 хувьтай бол Катарт энэ үзүүлэлт 62, Кувейтэд 56, Хятадад 50 хувьтай байна. Олон улсын валютын сангийн тооцоогоор Катарын иргэд өнгөрсөн жил 200 тэрбум, Кувейт улсын айл өрхүүд 186 тэрбум, Хятадын хүн ам 8.9 их наяд ам.доллар хадгалсан байна. Гэтэл монголын хүн амын дийлэнх нь ямар ч хуримтлалгүй байна. Банкинд хадгаламжтай монголчуудын 83 хувийнх нь дансан дахь мөнгө нэг сая төгрөг ч хүрэхгүй байгаа бол ердөө ганцхан хувь нь 50 саяас дээш төгрөгийн хадгаламжтай байна. Энэ нь нийт монголчуудын хадгалдаг мөнгөний 62 хувийг хэдхэн хүн эзэмшиж байна.
 

II. ЗОРИЛГО


Монгол Улсын нийт 820 мянга орчим айл өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ бий. Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, Монгол Улс 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох судалгаа бий.

Иймд энэхүү уралдаанаар дамжуулан олон нийтэд хуримтлалын ач тусыг таниулан ойлгуулах, сурталчлах зорилгоор хэвлэмэл сонин сэтгүүл болон, цахим хуудсын сэтгүүлчдийн дунд “Үндэсний хуримтлал” шилдэг  нийтлэлийн уралдааныг зарлаж байна.  
 

III. “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛ” НИЙТЛЭЛИЙН ЖИШИГ ЧИГЛЭЛҮҮД

 
  • Одоогийн эдийн засаг дахь хуримтлалын өнөөгийн байдал  /дотоод, гадаад/

  • Хуримтлалын ач холбогдол /өнөө ба ирээдүйд/

  • Шилдэг туршлага /Улс орны болон хувь хүний байж болно/

  • Үндэсний хуримтлалыг нэмэгдүүлэхэд төр засгаас анхаарах үйл ажиллагаа, бодлого

    • Засгийн газрын оролцоо

    • Эрх, зүйн өөрчлөлт

    • Төв банкны оролцоо

    • Арилжааны банкууд бусад оролцогч байгууллагууд

Эдгээр чиглэлийг хамруулахаас гадна “Үндэсний хуримтлал” бодлогын хүрээнд өөр шинэлэг санааг гаргах.
 

IV. ОРОЛЦОГЧИД

 
  • Хэвлэмэл сонин сэтгүүл болон цахим хуудсын сэтгүүлчид

 

V. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

 
  • Уралдаанд ирүүлж буй бүтээлийг сонин, сэтгүүл, цахим хуудсанд хэвлэж олны хүртээл болгосон байх 

  • Бүтээлийн хэмжээ: ¼- 1/2 -оос багагүй хэмжээтэй байх

  • Шинэлэг  санаа дэвшүүлсэн байх

  • Хэрэв зураг эсвэл инфографик ашиглах бол бүтээлийн нийт хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байх

 

VI.  ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


Уралдаанд оролцогчид өөрсдийн бүтээлийг 2016 оны 12 сарын 25-ны дотор Голомт банкны МХ-т хэвлэгдсэн /сонин,сэтгүүл, цахим хуудасны хуулбар/ байдлаар болон File хэлбэрээр авчирч өгнө. Шилдэг бүтээлийг Голомт банкны эдийн засагчид болон МСНЭ-ийн төлөөлөл хамтран шалгаруулна.
Бүтээлийг  2016.12-28-ны  өдөр тодруулна.
 
Бүтээлийн шалгуур үзүүлэлтүүд:

Уншигдаж ойлгогдох байдал, Шинэлэг санаа, Практик ач холбогдол, Бичлэгийн ур чадвар зэргийг үндэслэнэ.
 
Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2016-12-25 1800 цаг хүртэл
 
Бүтээлийг сонгон шалгаруулж, мэдэгдэх хугацаа: 2016-12-28 
 

VII. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

 
Тэргүүн байр – Батламж  3,000,000 төгрөг  
II байр – Батламж  2,000,000 төгрөг  
III байр – Батламж  1,000,000 төгрөг 

Бусдад түгээх
  • gplus