О.Баасанхүү: Сонгуулиас хойш 21 гишүүн 10-аас дээш удаа санаатайгаар хурлаа тасалсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна. Чуулганы хуралдааны эхэнд гишүүд ирцээ бүрдүүлэхгүй байгаагаас үүдэн дэд даргын зүгээс хатуухан үг хэллээ. Ингээд чуулганы хуралдаан товлосон цагаасаа цагийн дараа буюу 11 цагт гишүүдийн 55 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дэд дарга хэлэлцэх асуудлуудыг танилцуулсны дараа гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын Д.Тэрбишдагва: Эдийн засгийн хүндрэл, орон нутагт өвөлжилт өдрөөс өдөрт хүндэрч байна гэх мэт олон асуудлууд тулгараад байна. Гэтэл УИХ-ын чуулганы 15, 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал бараг алга. Бидэнд хэлэлцэх асуудал дэндүү олон, хариуцлага хүлээх асуудал их байгаа. УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь байлгаж байгаад хаалттай хуралдаан хийвэл яасан юм бэ. Хөгжлийн банкны асуудлыг өчигдөр өдөржин ярьсан. Тавантолгой, Оюутолгой гээд том төсөл болгоныг энэ тэндээс нь зулгааж байна. Төрийн гурван өндөрлөг нь оролцоод УИХ-ын чуулганаар улс орныхоо нөхцөл байдлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэх цаг болчихсон юм биш үү.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулиас хойш таван сарын хугацаанд 21 гишүүн 10-аас дээш удаа санаатайгаар хурлаа тасалсан. 21 гишүүний нэрийг Ёс зүйн дэд хороонд өгнө. Ёс зүйн дэд хороо дүгнэлтээ гаргах байх. Ёс зүйгүй гишүүдтэйгээ нам нь хариуцлага тооцох байх. Ёс зүйн дэд хороо ажил хиймээр байна. Хоёрдугаарт, УИХ Оффшор болон “Эрдэнэт”-ийн асуудлыг хэзээ сонсох юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Олон жил бусдын кноп дардаг, ирц бүрддэггүй асуудлыг ярьдаг.  65 суудалтай эрх баригч нам ирцээ бүрдүүлж чадахаа больсон. Эрх баригчдаас л хариуцлага нэхдэг. Японд бусдын кнопыг дарвал УИХ-ын гишүүнээсээ татагддаг. Сөрөг хүчин болохоор хариуцлага нэхдэг, эрх баригч хүчин болохоор хариуцлага нэхдэггүй байж таарахгүй.
65-ын бүлгийг ёолк хэсэж явах зуур Тавантолгойн луйвар ар өврөөр явах нь. Энэ ордыг бүлэглэлийн саварт өгөхгүйн тулд Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил ноцолдож салгасан. Гэтэл өнөөдөр хэсэг бүлэг нөхдүүдэд хямдхан үнээр Тавантолгойг Хятадууда маш бага үнэхээр өгөхөөр улайран зүтгэж байна.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: СХД-ийн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар 1 цаг, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1.10 цагаар ажил тасаллаа шүү. Хурлын ирц дээр найраа байхгүй. Засгийн газрын гишүүд ажилтай байсан бол чөлөө аваад ирцийн асуудлаа шийд. Ирцээс болж олонхийн бүлэг олны өмнө шившиг болоод баймааргүй байна. Тамгын газар ирцийн мэдээг өдөр бүр гарга.

Одоо чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-12-15 05:14:21
    УИХ-ийн гишүүн санаатайгаар 10-аас дээш хурлаа тасалсан, ажлаа хийгээгүй бол буцаан татдаг хуультай больё л доо.М.Энхболд оо. Мэдрэмжтэй байл даа.Шудрага байцга...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Хус 2016-12-15 04:06:13
    Хуралдаа сууж чадахгүй л бол буцаагаад л татдаг байх тийм эрх зүйн орчныг бий болгоочдээ. Үнэхээр л МУ-ынхаа төлөө гэсэн сэтгэл байгаа юм бол
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-15 04:04:43
    hoodog bol tsalingiin ni bitgii og yu hiisneer ni og erguulj tat iim l bid ajildag shuu dee adilhan bailga yalgarah yum alga buur dor