Ой тогтоолтын ДАШТ-аас есөн медаль хүртээд байна

Сингапур улсад 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өчигдөр эхэллээ.

Тус тэмцээнд нийт 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлнэ. Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.

Тэгвэл эхний өдөр явагдсан "Нэр, зүс царай", "Хоёртын тоолол" төрлийн дараах байдлаар манай тамирчид нийт авах боломжит 69 медалиас 9 медалийг хүртээд байна. Тухайлбал, "Хоёртын тоолол" төрөлд ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) 4635 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр Ерөнхий ангилалд насанд хүрэгчдийг ялан аварга болжээ. Мөн Мөнхшүр, Энхшүр нар дэлхийн шилдгүүдийг ардаа орхин медалийн болзол хангаад байна.


Түүнчлэн манай тамирчид өсвөр, бага насны ангилалд дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mgl 2016-12-17 02:45:01
    Bayr hurgie, bidnii hoich uy iim ireeduitei baigaa n baharhaltai bn. Ene uhaanaa mongoldoo zoriulaatai!!!
  • Зочин 2016-12-16 11:56:40
    Саяхан АНУ-д очоод л дэлхийн аварга болцгоогоод байгаагүй бил үү. Байнга дэлхийн аваргын тэмцээн болж байдаг юм уу? Ойлгохгүй юм байна.
  • зочин 2016-12-16 04:52:27
    Ноорхой бор гэрээс ухаантангууд төрдөг гэж энэ дээ.Эрдэмтэн мэргэд,урлаг спортын одод ард түмэн дундаас төрж гарах юм даа.Баяр хүргэж амжилт хүсьеэ.