Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд болсон  халуун сэдвүүд
1. Нигерийн хулгайлагдсан охидын хувь заяа тодорхойгүй байна



5-р сарын 8-нд ӨАБНУ-ын Йоханесбург хотод байрлах Нигери улсын ЭСЯ-ны гадаа болсон эсэргүүцлийн жагсаал. Жагсагчид Нигерийн засгийн газрыг хулгайлагдсан 300 орчим охидыг суллах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж буруутгаж байсан   

2. Олон улсын хөдөлмөрчдийн байр Европт


Испанийн Барселон хотод 5-р сарын 1 буюу олон улсын хөдөлмөрчдийн баярын үеэр selfie зураг авч байгаа жуулчид. Энэ өдрийг тохиолдуулан Европын олон хотод ажилчдын нөхцөл байдал муу, цалин хангамж бага байгааг эсэргүүцсэн жагсаалууд болсон бөгөөд Барселон хотод болсон жагсаалын үеэр жагсагчид гудамжны хогийн савуудыг шатааж танхайрсан байна 

3. Афган дахь хөрсний гулсалт


5-р сарын 2-нд Афганистан улсын Аби Барак тосгон хөрсны гулсалтанд нэрвэгдэж 2000 гаруй хүн ам насаа алдсан эмгэнэлт явдал болсон

4. Бөмбөг өшиглөж буй Жон Керри


Өнгөрөгч долоо хоногт болсон хамгийн чухал үйл явдлуудын нэг бол Өмнөд Суданд сөргөлдөгч талууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан явдал бөгөөд энэ хэлэлцээрийг явуулахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол АНУ-ын төрийн нарийэ бичгийн дарга Жон Керри юм. Түүний онгоцыг Кабо-Верде улсын Сал арал дээр шатахуун цэнэглэж байх үед энэ зургийг авсан байна. Кабо-Верде бол Атлантын далайд орших 10 арлаас бүрддэг жижиг улс юм.

 5. Путин Крымд айлчилав 


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Нэр нь тодроогүй баатруудын дурсгалд хүндэтгэл үзүүлж байгаа нь. Тэрээр 5-р сарын 9-нд Москва хотод Ялалатын баярын цэргийн парадад оролцсоныхоо дараа шинээр ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон Крымд айлчилан Севастополь хотын Ялалтын баярын ажиллагаанд оролцсон нь ихээхэн шуугиан тариад байгаа билээ. 

6.  Нарны зураг


НАСА-гийн нарны ажиглалтын төвийн 3-р сард авсан нарны зургийг 5-р сарын 7-нд олон нийтэд дэлгэн харуулжээ.

7. АНУ-г түйвээсэн хуй салхи


Сүүлийн үед АНУ-д хуй салхи нэлээд их хохирол учруулж байгаа бөгөөд хамгийн сүүлд 5-р сарын 7-нд Колорадо мужийг дайрчээ

8. Британийн хатан хаан II Элизабет


Сүүлийн үед олон нийтийн өмнө огт харагдахгүй байсан Британийн хатан хаан II Элизабет 5-р сарын 7-нд Сэтгүүлчдэд зориулсан хандивын арга хэмжээнд оролцсон байна. 

9. Сирийн байдал хүнд хэвээрээ байна


  Засгийн газрын цэргийн хүчин ба эсэргүүцэгч талуудын хооронд болсон тулааны үеэр  болсон дэлбэрэлт. Мараат Ал-Нуман хот, Сири, 5-р сарын 7 

10. Билл Гэйтс


Микрософт компанийг үндэслэгч бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс сонин шидэх тэмцээнд оролцжээ. 5-р сарын 3, Небраска, АНУ

11. Москвагийн бороо


 5-р сарын 7-нд манай хойд хөрш ОХУ-ын Москва хотод ширүүн бороо оржээ.

12. “Цусгүй” бухын тулаан


РЕКОРТАДОР бол Испанийн бухтай тулалдах уламжлалт спортын нэгэн төрөл юм. Энэ төрөлд сэлэм хэрэглэдэггүй бөгөөд байран ирж буй бухан дээгүүр үсрэн гарах, бултах зэргээр үзүүлбэр үзүүлдэг бөгөөд буханд хамгийн ойртож чадсан зоригтон ялагч болдог ажээ. 5-р сарын 2, Мадрид, Испани

13. Тайландын газар хөдлөлт


5-р сарын 6-нд Тайландад 6.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж нэлээн хэдэн байшин зам харгуй эвдэрсэн. 

14. Марихуан татаж буй эр


Жил бүрийн 5-р сарын 3-нд марихуан тамхийг хуулчилахыг дэмжсэн олон зуун хумүүсийн жагсаал болдог. Энэ жил энэ ажиллагаанд дэлхийн өнцөг бүрийн 250 хот хамрагдсан байна. 

Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.