Газар өмчлөх цахим бүртгэлийг тань аль нэг компани хийх ёсгүй
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн байршил бүхий талбай газрын байршлын зургийг НИТХ-ын Тэргүүлэгчид зургаадугаар сарын 26-ны хуралдаанаар баталсан билээ.  
Үүнээс өмнө НИТХ-ын  2013 оны тавдугаар сарын 30 өдрийн 10/39 дугаар тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон  бөгөөд эдгээр байршлуудад газар өмчлөх эрхийг цахимаар олгох шийдвэр гарсан байсан.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас эдгээр байршлуудаас 20 байршилд хаягийн зураг гаргасан нь таны өмчлөх газар тодорхой хаягтай болж байгаа хэрэг юм.


Ийнхүү батлагдсан хаягийн зургийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг ирэх наймдугаар сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Тэгвэл зарим нэгэн компани газрыг цахимаар олгох үйл ажиллагааг далимдуулан “Боломжоо ашигла. Манай компани таны цаг завыг хэмнэх үүднээс таньтай гэрээ байгуулж, цахимаар өргөдөл гаргах үйлчилгээ үзүүлж байна” хэмээх зарыг утасны дугаарын хамт орон сууцнуудын орцны үүдэнд хадсан байх юм.



Яг л нөгөө өмнө нь “Эх орны хишиг 1072 хувьцаа өгнө” гэж байхад иймэрхүү “та хувьцаагаа авах брокер диллерын компанидаа бүртгүүлнэ үү. Манайх ийм компани” гэх зар хаа сайгүй болж, орц бүрийн үүдэнд иймэрхүү утга бүхий зар өлгөөтэй харагддаг байсан. Гэтэл өнөөдр тэр зарын дагуу бзүртгүүлсэн нэг ч иргэн хувьцаагаа авч чадаагүй байгаа билээ.
Тэгвэл дээрх явдал давтагдах вий. Мэдээж “иргэдийн өргөдлийг цахимаар бүртгэж өгнө” гэж байгаа энэ компани ч гэсэн ашгийн төлөөх байгууллага шүү дээ.
Харин үүнийхээ оронд иргэд тухан хороо, нийгмийн ажилтан дээрээ очоод хэрхэн цахимаар бүртгүүлэх вэ гэдэг заавар зөвлөгөөгөө аваад эсвэл үнэ төлбөргүйгээр хорооны ажилтнаараа дамжуулан цахим бүртгэлд хамрагдах боломжтой юм.

Харин одоо наймдугаар сар болтол бэлтгэл ажил хангагдаж буй. Энэ хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Мэдээлэл технологийн хэлтэс болон Газар өмчлөлийн хэлтсийнхэн хороодоор явж, хэсгийн анхлагч, нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгуулна. Энэ сургалтаараа иргэдэд онлайнаар хэрхэн бүртгүүлэх ёстой вэ гэдгийг тайлбарлаж, бүртгүүлж чадахгүй нэгэнд нь бүртгэлийг нь хийж өгөх чадварыг хорооны мэргэжилтнүүдэд суулгаж буй юм.

Тэгэхээр компьютертэй харьцаж чаддаггүй хүмүүс хорооны нийгмийн ажилтнаараа дамжуулаад бүртгүүлж болно гэдгийг дахин хэлье. Ашгийн төлөөх ямар ч компанид хандах шаардлагагүй юм.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • брокер 2014-07-17 07:06:42
    сайн мэдэхгүй байж хүнд буруу мэдээлэл өгөөд байх юм аа 1072 хувьцааны данс гэрээ хийсэн хүн болгонд л нээж байгаа ш дээ,
    202.179.27.22
    Мэдэгдсэн Хариулах