Завхан, Хөвсгөлийн зарим сумдын наадам өнөөдөр эхэлж байна

Аймаг, сумдын наадмын товыг хүргэж байна.

Архангай аймгийн Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 25-26-нд болох юм.
 

Баянхонгор

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн хурдан морьдын уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 25-26-нд болно. Түүнчлэн тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 16-25-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 
Булган аймгийн Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат зэрэг дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой долоодугаар сарын 25-26-нд болно. Түүнчлэн Хан уулын тахилга буюу манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд болох юм байна. Дашрамд дурдахад, тус мялаалга наадамд Булган аймгийн шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох юм.
 
Говь-Алтай
Тус аймгийн хувьд энэ жил хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэх юм. Тухайлбал, Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг сумдаас бусад 14 сум 90 жилийн ойгоо наймдугаар сарын 1-3-нд тэмдэглэнэ.
 

 Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 20 жилийн тэгш ойн наадам долоодугаар сарын 19-20-нд болно.

 
Дорноговь
Тэгш ойгоо тэмдэглэх сумдынхаа тоогоор Дорноговь аймаг уг жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд долоодугаар сарын 10-27-нд болох юм байна.
 
Дорнод
Дорнод аймгийн баяр наадам долоодугаар сарын 25-26-нд болно. Харин Булган, Матад сумын 90 жилийн ой энэ сарын 20-21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой энэ сарын 14-16-нд, Халхгол, Дангийн Цагаан уулын тахилга наадам наймдугаар сарын 16-17-нд болох ажээ. 
 
Дундговь
Аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд харин Луус, Гурван сайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 90 жилийн ой долоодугаар сарын 17-18-нд болно.
 
Завхан
Завхан аймгийн хувьд 10 сумын ой энэ жил тохиогоод байгаа юм. Отгон, Дөрвөлжин, Сантмаргаз, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Шилүүстэй, Ургамал, зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 17-18-нд болно.
 
Орхон
Тус аймгаас хамгийн олон хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ойн энэ сарын 28-29-нд болно.
 
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа долоодугаар сарын 18-19-нд зохион байгуулах аж.
 
Өмнөговь
Өмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж байгаа билээ. Аймгийнх нь наадам их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд долоодугаар сарын 25-26-нд болно. Харин Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам ирэх сарын 8-нд ганцхан өдөр болно.
 
Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан, Сүхбаатар, сумын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 23-24-нд зохион байгуулагдана.  
 
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 24-25-нд, Мандал сум ирэх сарын 1-2-нд тус тус түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 
Төв Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн наадам долоодугаар сарын 18-19-нд тус тус болно.
 
Увс аймгийн Зүүнхангай, Завхан, Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-ний хооронд болох аж.
 
Ховд
Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын 25-26-нд болно. Тэгвэл олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 19-20-нд, Цэцэг сумын 90 жилийн ойн наадам ирэх сарын 3-4-нд, Зэрэг сумын баяр наадмын тов одоогоор гараагүй.
 
Хөвсгөл
Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд буюу Хотгойдын хурд хангайн бүсийн даншиг наадам болно. Тус аймгаас Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр сумын 90 жилийн ой долоодугаар сарын 17-18-нд болох юм байна.
 
Хэнтий аймгийн Галшар сумын 90 жил энэ сарын 19-21-нд болно. Мөн Мөрөн суманд энэ сарын 25-26-нд Түмэн адууны баяр болох бол Дадал суманд энэ сарын 18-20-нд “Алтаргана” их наадам зохион байгуулагдах юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.