“Дэлхийн мисс” тодорно
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний урьдчилсан шатны тэмцээн уралдаанууд өндөрлөөд байгаа бөгөөд өнөөдөр хаалтын ёслол болох юм. Өөрөөр хэлбэл хэдхэн цагийн дараа ертөнцийн хамгийн гоо бүсгүй тодорно.Улаанбаатарын цагаар  даваа гарагийн өглөөний 05.00 цагаас "Дэлхийн мисс" тэмцээний финалын шалгаруулалт болно.
 
 
Дэлхийн 120 улсын гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж байгаа тус тэмцээнд мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлөн тун амжилттай оролцож байгаа юм. Монгол улс ертөнцийн гоо бүсгүйг тодруулах уг тэмцээнд 2005 оноос хойш оролцож эхэлсэн бөгөөд энэ жилийн мисс хамгийн өндөр амжилттай оролцож байгаа билээ. Тэрбээр авьяасын үзүүлбэрээрээ  шилдэг 10-т шалгарсан бөгөөд санал асуулгаар тэргүүлж, финалын тоглолт дээр үзүүлэхээр шалгараад байгаа юм. Түүнчлэн манай миссийн видео танилцуулга шилдгээр шалгарч, шүүгчдээс үе үеийн миссүүдийн хамгийн шилдэг видео танилцуулга болсон хэмээн өндрөөр үнэлэгдээд байгаа.Мөн А.Баярцэцэг хүмүүнлэгийн ажлаараа шилдэг 24-т багтсан билээ.
 

Монгол улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгийг дэлхийн хэвлэлүүд тэмцээн эхэлсэн цагаас онцолж, зарим нь түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хэмээн бичиж байгаа юм.Тодруулбал “Missosology” хуудас шилдгээр шалгарах хамгийн өндөр магадлалтай 10 оролцогчийг өнгөрсөн долоо хоногт нэрлэхдээ манай миссийг тавдугаар байрт жагсааж байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт хоёр байраар урагшлуулан нэрлэсэн байна.

“Missosology” нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, “Miss World”, “Miss Earth”, “Miss Universe”, “Miss International” зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zalbirmuu?... 2016-12-19 09:37:16
    Byyr Tyryylchiheesei?Tyn oir yabaa yum bna!
  • зочин 2016-12-19 06:32:57
    амжилт
  • munkhjargal 2016-12-19 04:51:13
    minii mongo, ohin turuulne ee uhaalaga hunii zay ih ee bi dandaa zalbirch bgaa
  • d 2016-12-18 05:38:25
    TIISHD EE UNEGUI RUU ORHOO BAISAN SHDEE
  • DSF 2016-12-18 05:09:54
    ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН МӨНГӨ НЭХСЭН , ҮНЭРХСЭН, ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ . ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨН...
    • Ooo 2016-12-18 08:04:36
      Угаасаа ороход төвөгтэй болгосон байна лээ орохоо больсон !