Ой тогтоолтын ДАШТ-д манай улсын баг II байрт орлоо

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн энэ сарын 14-18-ны өдрүүдэд  Сингапур улсад боллоо. Тус тэмцээнд нийт 30 орны 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюунаа уралдуулжээ.

Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу нийт 27 медаль хүртсэн байна.

Мөн манай тамирчдаас өсвөр болон бага насны ангилалын "Хоёртын тоолол" төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, "Тооны Марафон" төрөлд Э.Пүрэвжав, "Түүхэн үйл явдал" төрөлд Н.Энхшүр, "Олон багц хөзөр" төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны №1 Алекс Мюллин, багийн нийлбэр дүнгээр Хятадын баг тус тус тэргүүлжээ.
Харин манай баг тамирчид Хятадын багаас цөөн онооны зөрүүтэйгээр хоёрдугаар байрт орсон байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-12-19 01:07:16
    Өвөл болон хүйтэнд малгай өмсөж яваарай Дээр үед толгой нүцгэн гэрээс гардаггүй гэсэн үг байлаа одоо бүгд тогой нүцгэн ах нь айх юм