Н.Батбаяр: Гүйцэтгэгч компаниудын зүгээс хэн нь ч ирж уулзаагүй, бид гомдолтой байна
Одоогоос гурван сарын өмнө Чингэлтэй дүүрэгт байрлах “Макс” группын “Макс өргөө” компанийн захилгаар баригдаж буй барилгаас бэхэлгээний төмөр унаж хүний амь хохироосон хэрэг гарсан. Гэвч осол болсоны дараахан нь “Макс” группынхан мэдэгдэл хийж, хариуцлагыг өөрөөсөө холдуулсан. Тэд “Барилгын гадна фасадны ажлыг захиалгаар гүйцэтгэгч БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Фасад Ин” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих хяналт хангалтгүйгээс осол гарах нөхцөл бүрдсэн. Иймээс уг асуудлын мөрөөр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. “Макс өргөө” ХХК барилгын ажлын явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горим, стандарт мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийнхээ дагуу шалгалт хийн илэрсэн зөрчлийг арилгах талаар шаардах хуудас хүргүүлэх, барилгын ажлыг зогсоох зэрэг арга хэмжээ авч байсан хэдий ч ийм харамсалтай осолд хүрсэнд гүнээ ухамсарлаж байна. Ослын мөрөөр мэргэжлийн болоод хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж, нөхцөл, шалтгааныг тодруулах, хариуцлага тооцох арга хэмжээг эхлүүлээд байгаа болно” гэх мэдэгдэлийг гаргасан.



Өөрөөр хэлбэл тэд бүх бурууг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Фасад Ин” ХХК руу чихсэн. Тэд л хөдөлмөр аюулгүй байдлын стандарт горимыг алдагдуулсан байж болзошгүй байна, бид шалгаж, нягталж байна гээд л бүх бурууг туслах компанидаа үүрүүлэхийг санаархаж хэргээс мултрах аргаа хайгаад эхэлж.

Үнэн хэрэгтээ “Фасад Ин” компани нь барилгын материал нийлүүлэх компани төдий. Үүнийг нь мэдсээр байж “Макс” групп яагаад ийм мэдэгдэл хийсэн нь хачирхалтай.Энэ үйлдэл бол эхнээсээ өөрсдийн буруутай үлдэлээ бусдад тохохоор санаарсан үйлдэл. Олон түмний нүдэн дээр болсон энэ аймшигт гэмт хэргээс “Макс”-ыхан мултрах гэж хичээж буй нь илт.

Одоогоор тус хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр прокурорын газарт шалгаж байгаа. Тус хэрэгтэй холбогдох шүүх хурал тун удахгүй болно. Харин шүүх хурлаас өмнө талийгаач залуугийн ар гэрийнхэнтэй уулзахаар талийгаачийн аав Н.Батбаяртай холбогдоход тэрбээр Дархан хотод явж байгаагаа дуулгаад “Барилгын осолд буруутгагдаж байгаа компанийнхан ганц ч ирж уулзаагүй. Хэргийг шалгах явцтай байнга танилцаж байгаа учраас гомдлоо тайлуулах болно” гэсэн юм.

Юутай ч хэн буруутайг нь эцсийн байдлаар шүүх тогтоодог. Гэхдээ шүүхийн шийдвэр хууль зөрчдөг, хүний эрхэнд халддаг, дур зоргоороо аашилж нийтийн эзэмшил дээр барилга байшин бариулдаг эрх мэдэлтнүүдэд бус хүчин мөхөс ард иргэдэд бурууг тохож шударга үнэнийг мөнгөөр халхалсан явдлууд гарсаар байна. Тиймээс цэл залуу насандаа ид хийж бүтээх насандаа явсан идэр сайхан залуугийн амийг "Макс өргөө"-гөөс нэхэх нь зүйтэй. Ниргэсэн хойно нь хашгираад сурсан манай удирдлагууд хаширдаггүй, ажлаа хийж чаддаггүй, хариуцлагын тогтолцоогоо шийдэж чаддаггүй байдлыг халж, хууль зөрчин барилга барьж үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг хөрөнгөтөнүүдэд хатуу хариуцлага хүлээлгэх цаг нь болсныг ард түмэн хүсэж, бас шаардаж байна.

С.Сонор
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Xylan  2017-09-16 17:32:47
    N Enhboldiig gemjij Bain's Noen ni nyryytai Yamarch mongonii asyydald orj bgaagui nudnii horgui huniig irden bur tesch yadan huleej bgaa. Bi bas Tednii neg...