“Ганжуур, Данжуур”-ыг хөрвүүлэх ажил дуусах шатандаа оржээ
Их хөлгөн судар буюу “Ганжуур, Данжуур”-ыг кирилл бичигт буулгах ажлыг "Цогт цагийн хүрдэн" Соёлын төвөөс санаачлан, зургаан жилийн өмнөөс хөрвүүлэх ажлаа эхлүүлж байсан юм. Тэгвэл уг ажил өдгөө дуусах шатандаа оржээ. Тодруулбал Манж, Төвд, Хятад, Монгол хэлийг сайн эзэмшсэн лам хуврагууд болон МУИС-ийг хэл шинжлэлийн мэргэжлээр төгссөн судлаач нарын хамтын бүтээл энэ оны зургадугаар сард дуусна гэсэн ерөнхий төлөвлөгөө байсан ч өдгөө хөрвүүлгийн ажил 70 хувьдаа оржээ.

“Ганжуур, Данжуур”-ын хөрвүүлэг нь нийлээд 340 орчим боть болох учиртай аж. Энэхүү их хөлгөн судрыг Хятад, Япон, Монгол, Төвд хэл дээр орчуулсан байдаг ч өөрсдийнхөө хэлээр бүрэн эхээр нь буулгасан нь зөвхөн Төвд, Монгол хоёр. Манай улсын хувьд хоёр дахь удаагаа өөрийн хэлээр буулгаж байгаа нь энэ бөгөөд эхнийхийг нь XVI зуунд Лигдэн хааны зарлигаар “Ганжуур”-ыг бүрэн эхээр нь орчуулсан байдаг. 

Харин энэ удаад “Цогт цагийн хүрдэн” соёлын төв 400 жилийн дараа дахин хөрвүүлэхдээ босоо монгол бичиг, кирилл бичиг хоёроор буулгаж буй нь өөрийнхөө хэрэглэдэг хос бичгээр буулгасан дэлхийд ганц оронд тооцогдож байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвгөн 2016-12-20 10:40:16
    номын цэгээн буян дэлгэрэх болтугай, хөрвуулсэн тунамал хүмүүс, залууст мэхийн талархая. судалгааны үнэлэмжгүй материал сайн амгалан болтугай, уншаарай залуус а...
    49.0.186.36
    Мэдэгдсэн Хариулах
  • eneegiin Mongolchyydiig Mongol geh yy?.. 2016-12-20 09:28:08
    krilld byylgabal olon ysmaanuud ynsihad dehemtei yum daa!!tyynees bys?ene terleh mongol bichegeeree baisaar baital gargahgyi bna gedeg herhen Mongoloosoo tasars...
    148.60.180.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмбээ 2016-12-20 05:04:14
    Хуучин монгол бичиг , крилл хоёр чинь хос бичиг шүүдээ. харин хос үсэг гээгүй байгаа биздээ Баатар гуай
    202.126.91.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2016-12-20 03:59:46
    Худлаа битгий ярь. Хос үсгээр буулгаагүй. Хуучин монголоор буулгаснаас кирилл үсэг рүү хөрвүүлж байгаа.
    202.9.41.179
    Мэдэгдсэн Хариулах