Шүүх эрх мэдэл бүрэлдэх явцад тулгарсан асуудал, бэрхшээлийг хөндөн ярилцана
“Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105 жил, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ой”-д зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал маргааш Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

 Хурлын нэгдүгээр хэсэгт Хууль зүйн ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Монгол Улсад шүүх эрх мэдэл бүрэлдэх үйл явц”, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан “Шүүхийн шинэтгэл: үр дүн, сорилт”, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйн бичгийн тухай өгүүлэх нь”, Хууль зүйн ухааны доктор Б.Баярсайхан “Шүүхийн түүхэнд холбогдох нэгэн баримт бичигт хийсэн шинжилгээ” сэдвээр илтгэл тавих юм.

Хурлын хоёрдугаар хэсэгт Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Шүүх судлаачийн нүдээр” сэдвээр илтгэл тавина.

Эрдэм шинжилгээний бага хуралд шүүн тасалдаг байгууллагаас шүүх эрх мэдэлд шилжих процесс хэзээ эхэлсэн, шүүх эрх мэдэл бүрэлдэх явцад тулгарсан асуудал, бэрхшээл, сорилт зэрэг сонирхолтой асуудал хөндөгдөх юм.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.