Хөгжлийн бэрхшээлтэй ч сурах чин хүсэлтэй 10 оюутанд тэтгэлэг гардууллаа

“Хүн бүр сурах эрхтэй” төслийг анх 2015 онд “Цэцээ гүн” ротаракт клубын залуучууд  санаачилж Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийг НИТХ-ын дарга Ц.Сандуй дэмжин ажиллаж, тоглолтын бүх орлогоо санхүүгийн боломжгүй, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 10 оюутанд сургалтын тэтгэлэг болгон өгч байхаар шийдвэрлэжээ. Энэ жил харааны болон ярианы бэрхшээлтэй 10 хүүхдэд НИТХ-ын дарга Ц.Сандуй тэтгэлэг гардуулсан байна.

Морин хуурын чуулга 11-р сарын 26-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо зохион байгуулж бүх орлогыг сурах хүсэл эрмэлзлэлтэй, оюуны өндөр чадвартай ч санхүүгийн боломж муутай  хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусын сургалтын тэтгэлэг болгохоор шийдвэрлэсний дагуу ийн гардуулжээ.  Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Монгол Улсын ирээдүй оюутан залуус Та бүхний гарт байна. Энэ их итгэлийг алдалгүй  дааж явж  сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжлийн төлөө зориулаарай” гэв.



Нийслэлийн ИТХ оюуны хөгжил, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарыг улс орны хөгжлийн гол тулгуур багана нь гэж үзэж энэ салбарт шилдэг сайн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.