Гурван суманд хонины цэцэг өвчин илэрчээ

Төв аймгийн Баян сум, Дундговь аймгийн Дэрэн, Эрдэнэдалай суманд хонины гоц халдварт цэцэг өвчин илэрсэн талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлллээ. Тодруулбал,

Төв аймгийн Баян сумын Цант багийн малчин Б-н 11 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Бөгтөрийн усны хүрэн дэл” гэдэг газар малчин Ө-н хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогджээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-21 06:46:38
    Энэ бол сүйрэл хаа байна үндсэн хуулинд заасан мал төрийн хамгаалалтад байх, үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэнэ гэж солиорч байхын оронд энэ заалтаа авч хая...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах