Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-аас эхлэн зохион байгуулж байна.

Шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилготой тус арга хэмжээ ирэх нэгдүгээр сарын 1-ийг хүртэл үргэлжлэх юм.

Пиротехникийн хэрэгслийг зөвхөн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд худалдан борлуулах эрхтэй. Мөн зөвхөн мэргэжлийн инженер операторууд ёслолын буудлагыг хийлгэх шаардлагатай юм. Хэрэв пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хуулийн дагуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.