“Алтаргана” наадам маргааш эхэлнэ

Буриад үндэстний соёлын өв уламжлал, ардын зан заншлыг хөгжүүлэх, буриад зоны дуу хуур, урлаг, спортын уламжлалыг хадгалан үлдэх зорилгоор зохион байгуулж хэвшсэн “Алтаргана” их наадам маргааш Хэнтий аймгийн Дадал суманд эхэлнэ.

1994 оноос хойш хоёр жилд нэг удаа болж ирсэн уг наадам энэ жил 20 дахь удаагаа болох бөгөөд энэ удаагийн наадамд 10 орчим мянган Буриад зон олон цуглана гэсэн тооцоолол гараад байгаа аж.

Наадмын үеэр "Буриадын нэг өдөр" сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр, туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болохоос гадна уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, гоо бүсгүйн тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.