З.Нарантуяа: Хэн ууж, идсэнийг тодорхой болгоё, нээлттэй хэлэлц
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хуралдааны эхэнд хаалттай хэлэлцэх санал гаргалаа

Харин АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх асуудлаар завсарлага авах хүсэлтэй байгаагаа УИХ-ын дэд даргад уламжиллаа. Учир нь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ намын даргын сонгуультай учир чөлөө авсан. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж орлож байгаа юм байна. Тиймээс  гишүүн Б.Пүрэвдорж сөрөг хүчнээс үг хэлэх хүсэлт гаргалаа. Үүнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хожигдож орж ирчихээд битгий бужигнуулаад бай. Чи цагтаа орж ирэх ёстой юм байгаа биз дээ. Өглөө нэг хөл дээрээ босчихоод энд орж ирж бужигнуулахаа боль” гэлээ.

Харин Б.Пүрэвдорж гишүүний зүгээс “ Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн бүхий 200 хуудас дүнг Ардчилсан намынханд танилцуулаагүй. Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байгаа нь ямар учиртай юм бэ, гэдгийг шийдвэрлэхийн тулд энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой. Завсарлага авах саналтай байна” хэмээсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хөгжлийн банкны өр, авлагын асуудал одоо болтол тодорхойгүй байна. Хэн ямар авлага, өглөгийн тооцоог хийх гээд байгаа нь тодорхойгүй байгаа. Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байгаагийн цаана 600 тэрбум нь өглөг, авлагын зөрүү юу. Хэн ууж, идсэнийг тодорхой болгоё гэж байгаа юм бол нээлттэй хэлэлцэх ёстой. АН-ын бүлэг мэдээлэл авч, мэдээлэлтэй танилцмаар байна. Ямар зээлүүд муу гээд эрсдлийн сангаас хасч байгааг мэдэх эрхтэй” гэлээ.

Харин Д.Тэрбишдагва гишүүн “З.Нарантуяа гишүүнтэй санал нэг байна. Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн  14 хувь нь чанаргүй, 70 хувь  нь хугацаа хэтэрсэн болж таарлаа. Хөгжлийн банкнаас авсан зээлийн 90 хувь нь асуудал дагуулжээ. Тиймээс энэ талаарх мэдээллийг Хөгжлийн банкныхан Ардчилсан намын бүлэгт өгч танилцуулах ёстой” гэсний дараа Хөгжлийн банкны асуудлыг үдээс хойш ярихаар боллоо.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шоохууз 2016-12-23 03:46:33
    Нарантуяа гишүүнд баяр хүргэе. Илээр хэлэлцэж байгаагаа ТВ-үүдээр шууд нэвтрүүлэх хэрэгтэй. МАН-ын юундаа айгаад шээс алдчих гээд байгаа юм.
  • Нам бус  2016-12-22 11:57:04
    Narantuya gishiinii sanaliig demjij bna Хэн идэж уусан нь ил болгоосой
  • ГайМАН - хан чадваргуй.  2016-12-22 11:11:15
    МАН Луйварчид юуч хийж МЭДНЭ. Чалкой Харда.. Батхууг Харда.130 сая доллары ор...
  • иргэн 2016-12-22 07:44:02
    Яагаад нууцлаад байдаг юм бол.Төрийн нууц юм болов уу
  • nuuts 2016-12-22 07:03:25
    za yalt ch ugui avsan zeeluudiin ezdiig nuuj bainaa
  • мййэйж 2016-12-22 05:42:25
    МАНГАРУУДЫН луйвар ил болох гээд нууцалж ядаж байгаа юм.
  • Hi 2016-12-22 05:15:39
    Chi sorood hereggui. tegeed ch AN-iin hun geheer oi gutaj bna.
  • иргэн 2016-12-22 03:17:56
    МАНАН-гийн балаг, УБ-ын утаа хоёр Монголыг сөнөөх юм байна л даа, МАН-ынхан аман дээрээ шударга юм яриад ачир дээрээ МАНАН-г хамгаалаад байна