Цэнхэр дэлхийгээ байгаль, ан амьтдыг хайрлах учиртайг адал явдал дүүрэн үйл явдлуудаар дамжуулан хүргэдэг Ногун цуврал комикийг мэдэхгүй хүүхэд багачууд ховор билээ.

Тэгвэл он солигдох мөч ойртсоор байгаа баярын өдрүүдэд бяцхан үрсдээ барих хамгийн  сайхан бэлэг нь "Гринч ба Ногун" хүүхдийн жүжиг юм. Хүүхэд бүрийн хайртай Ногун  тайзан дээр амилж нэгээхэн хугацааг хүүхэд багачуудтайгаа цуг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхэд бэлэн болсон байна.

 Улаанбаатар хотын хүүхдийн театраас хүүхэд багачууддаа зориулан Шинэ жилийн томоохон баатар Гринч ба Ногун хүүхдийн жүжгийг 2016 оны 12 сарын 27, 30-ны өдрүүдэд 13:00, 15:00, 17:00 цагуудаас Улаанбаатар чуулгын байранд тоглохоор бэлтгэл ажил хангагдсан байна.

Цуврал комикийн баатар Ногун хүүг царай муутай ногоон Гринчтэй хослуулан  тоглох гэж буй тус жүжиг нь нэлээдгүй шинэлэг бөгөөд сонирхолтой  болжээ. Жүжгийн тасалбарыг та бүхэн 1900-1617 лавлахаар үнэгүй хүргүүлж, www.Ticket.mn онлайнаар захиалан авч эсвэл Улаанбаатар чуулгын 1 давхараас авах боломжтой юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МҮҮН байна даа 2016-12-22 07:58:18
    битгий христийн шашнаар ардын хүүхдийн толгойг бузарлах гээд байгаараа. өөр монгол өвгөн жүжигт гарч болдоггүй юу? аан МҮҮН нарын нөлөө байсаар байна даа.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах