Ховд суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлажээ

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцласан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал тус багийн “Салон” гэдэг газар оторлож байгаа Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон юм. Үүний дагуу Ховд сумын Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 23-ноос хорио цээрийн дэглэм тогтоосон юм.

Хорио цээрийн дэглэмийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул захирамжийг ийнхүү цуцалсан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.