Осолдсон онгоцыг туршлагатай нисгэгч жолоодож явжээ

ОХУ-ын цэргийн зориулалттай  Tu-154 онгоц өчигдөр өглөө далайн эргийн Адлер хотоос Сирийн Латакиа дахь агаарын цэргийн хүчний баазыг чиглэн хөөрснөөсөө хойш 20 минутын дараа радарын дэлгэцээс алга болсон билээ. Улмаар яаралтай эрлийн баг гарч эрэн хайсны дүнд онгоцны сэг болон хохирогчдын цогцсыг Сочи хотоос холгүй хар тэнгисийн эргээс 1.5 км зайд 50-70 метрын гүнд сүйрсэн байгааг олж илрүүлсэн байдаг.

Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн найм нь нисэх багийн гишүүн, 64 нь “Александрова ансамбль” цэргийн чуулгын уран бүтээлч байсан бол ес нь сэтгүүлч байжээ. Ослоор амьд үлдсэн нэг ч хүн байхгүй аж. Одоогоор онгоцны ослын шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ албаныхан нисгэгчийн буруутай үйлдэл, эсвэл техникийн доголдлоос болж сүйрсэн эсэхийг тогтоохоор ажиллаж буй гэнэ.

Сүйрсэн онгоцыг 1983 онд үйлдвэрлэсэн бөгөөд 6689 цагийн нислэг үйлдсэн байжээ. Хамгийн сүүлд 2014 оны арванхоёрдугаар сарын 29, 2016 оны есдүгээр сард засварласан байна. Мөн онгоцыг туршлагатай нисгэгч жолоодож явсан аж. Онгоцыг  Роман Волков гэгч нисгэгч жолоодож явсан байх бөгөөд тэрбээр 3000 цаг  ниссэн туршлагатай байж.  Ямартай ч, цаг агаарын таагүй уур амьсгалаас үүдэн онгоц сүйрсэн байх магадлалтай юм байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganza] 2016-12-26 08:18:34
    туршлагатай нисгэгч.... энд юм хэлж ба уу
  • Гражданин 2016-12-26 07:33:44
    ДА, УЖ... ОЧЕНЬ СКОРБНО...
  • Иргэн 2016-12-26 06:01:58
    Маш харамсалтай мэдээ байна АЛЕКСАНДРОВА чуулгын дуу гоё шүү Сэтгүүлчээ үгээ сонгож бичихдээ анхаар СҮЙ, БАЙГААГ олж ил,сэн байдаг гэдэг чин утга нь буруу бна...
  • zochin 2016-12-26 05:48:39
    haramsaltai yum boljee. um sain amgalan boltugai.
  • ххххх 2016-12-26 05:25:35
    мне жаль....
  • zocnin 2016-12-26 05:00:41
    tsag agaar togtuun saihan baisan gej bna lee orosiin medeegeer
  • Түвшин 2016-12-26 04:37:12
    Харамсаад барахааргүй аймшигт осол болжээ. Агуу авъяастнууд, агуу хүмүүс. Дэлхийд энэ ансамбльтай дүйцэх нь үгүй. Гүн эмгэнэж байна.