М.Уранцэцэг алтан медаль хүртэж, Х.Цагаанбаатар шагналт байранд орлоо

Азербайжаны Баку хотод болсон “Их дуулга” тэмцээнд манай улсаас шилдэг зургаан тамирчин  оролцсон билээ. Нийт 41 орны 247 жүдоч хүч үзсэн эл тэмцээнд манай улсаас олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Хишигбаяр, Г.Хэрлэн, А.Цолмон нар өрсөлдсан.

Хамгийн хөнгөн жин буюу эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөгч бүрээ цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд гранпригийн хошой аварга Г.Хэрлэн долдугаар байр эзэлж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар шагналт тавдугаар байрт шалгарсан юм.

Харин жин өгсч барилдсан олон улсын хэмжээний мастер А.Цолмон эхний тойргоос тэмцээнээ дуусгасан. Түүнтэй нэг жинд барилдсан Б.Хишигбаяр, 81 кг-д барилдсан гавьяат тамирчин С.Ням-Очир, -100 кг-д зодоглосон хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар эхний тойрогтоо ялагдал хүлээснээр Бакугийн тэмцээнийг дуусгалаа. Тэд маргааш эх орондоо ирнэ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.