Зээлийн хүүг хоёр дахин бууруулна
Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооноос банк бус санхүүгийн салбарын зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж, дөрвөн жилийн хугацаанд одоогийн байгаа түвшнээс хоёр дахин бага болгох зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 500 гаруй ББСБ байгаагаас 90 орчим хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байна.  

Санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотноо шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэнмжэнэг 2,5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сард гаргасан. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт ба зээлийн хүүгийн бууралтын хооронд шууд хамаарал байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Өнөөдрийн байдлаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 800 сая төгрөгөөс бага ББСБ-уудын зээлийн дундаж хүү 4.5 хувь байгаа бол 2.5 тэрбумаас их хөрөнгөтэй ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.3 хувьтай байгаа аж. Жигнэсэн дундаж хүү сарын 4.3 хувь, жилийн 51.6 хувь байгаа нь 800 сая төгрөгөөс бага хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ББСБ харьцангуй олон байгаатай холбоотой юм.

Тиймээс ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж өнөөдрийнхөөс ХОЁР ДАХИН буурахаар байна.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг одоо байгаа түвшинд нь хэвээр үлдээвэл ирэх жилүүдэд зээлийн хүү буурахгүй, харин ч өсөх хандлагатайг судалгаа харуулж байгаа. Улмаар ББСБ-уудын зээлийн хүү буурах нь нийт санхүүгийн зах зээл дэх зээлийн үйлчилгээний хүү төлбөрийг бууруулах эерэг хөшүүрэг болж чадна гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
 
Бодлого хэрэгжүүлсний дараах ББСБ-ын жигнэсэн дундаж хүү


 
 П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • арай ч дээ 2017-01-03 13:20:08
    ББСБ чинь Арилжааны Банк гэдэг Ломбарднуудын дүү нар биз дээ.ийм их хүүтэй мөнгийг Монголчууд маань аргаа бараад л авч байгаа байх даа.СЗХ ч гэж дээ чааваас.
    103.57.92.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зээлдэгч 2016-12-28 01:47:44
    Хэн ч гоё юм ярьж чадна, хийж гүйцэтгэсэн хойно нь ийм мэдээлэл хийгээч. Болоогүй бүтээгүй зүйл ярьж байхаар
    103.212.119.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Ul medeh 2016-12-27 04:22:11
    Durmiin sang nemehdee mongoor nemegduulne gevel onovchtoi yum shig tegehgui bol ene tendees yamar neg argaar ul hodloh horongo ene ter oruulaad l..................
    112.72.11.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Shaaparuud 2016-12-27 02:43:54
    Yum meddeggui hodoonii durakuud tsuglachijaad shaaj ogch bnaa. dachihuu ta nar???
    150.129.143.13
    Мэдэгдсэн Хариулах
  • акдкс 2016-12-26 13:52:22
    Ийм балай популизм яриад буухгүй. 1.Тѳг-ийн ханш тогтворжуулах, 2.Улсын зээлжих зэрэглэлийг ѳсгѳх, 3.Шүүхийн процессийг сайжруулах, 4.Капиталын нийлүүлэлт ѳсгѳх...
    202.9.40.72
    Мэдэгдсэн Хариулах
  • davaa 2016-12-26 13:39:32
    Uursdiinhuu 10 tavan tugrugiig yaj yadarsan hard tumnees 4 jil salgaj avahaa yariltsaj baina
    202.70.46.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-26 09:51:39
    сарын 4,3% уу? тэгвэл жилийн 51,6% болно ийм хүү амьдрал дээшлүүлэх биш сүйрүүлнэ гэсэн үг
    139.5.218.204
    Мэдэгдсэн Хариулах
  • undrakh 2016-12-26 08:31:49
    ББСБ бол хувийх тэрний оронд банкны хүүг яаж буулгах вэ ийшээ чигэлсэн арга хэмжээ аваач ээ
    103.57.94.30
    Мэдэгдсэн Хариулах
    • Tulga 2016-12-26 10:19:04
      Bank ulsiinh bish shuudee
      202.131.246.166
      Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-12-26 07:01:30
    Yasan ch amarhan gargalgaa ve dee!?!?!! Erelt niiluulelt, zeeliin ersdel, eh uusveriin dutagdal geed olon huchin zuil baigaa shtee. Durmiin san nemne gedeg chin...
    122.201.21.102
    Мэдэгдсэн Хариулах