Цагдаа нар өвлийн өвгөн, алиалагчийн дүрд хувирч хүүхдүүдийг баярлуулав

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрийнхээ өрхийн хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг өгчээ.

Тодруулбал, БГД-ийн 18 дугаар хорооны нэгэн айлд тус хэлтсийнхэн өвлийн өвгөн, алиалагчийн хамт зочилж, 10 хүүхдэд бэлэг өгч, шинэ жилийн баярын мэнд хүргэжээ.

Цагдаагийн Алба хаагчид дотоод нөөц бололцоогоор санхүүгийн асуудлыг нь шийдэж, өөрсдөө өвлийн өвгөн алиалагчийн дүрд хувирч хүүхдүүдэд баяр баясал бэлэглэсэн байна. 

Шинэ жилийн баяраар хүүхэд баярлуулах ажлыг тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.





Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-27 02:10:02
    Болж л байна шд Баянголын цагдаагийнхан. Ядарсан айлын хүүхдүүдийг баярлуулсан байна Хэн эд нарт бэлэг өгөх вэ дээ. Тэд нарын нүдийг хараа ямар хөөрхөн