З.Нарантуяа: Хууль хяналтын байгууллага өөрсдийн шугамаар ажлаа хийдэг баймаар байна
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр энэ долоо хоногт хэлэлцэх Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ. АН-ын бүлгээс Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дөрвөн хувь эрсдэлтэй. Үүний хоёр хувь нь төрийн өмчийн компаниудад олгосон зээл эзлэж байгаа мэдэгдлээ.

Бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж энэ талаар  “Чингис, Самурай бондоор нийт 1.8 тэрбум ам.доллар 580 саяын евро бонд босгож Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдэд олгосон. Энэ гадаад бондоор маш их хэрэгцээгүй зүйл хийж, идэж уусан гэж МАН-ынхан улстөржсөн. Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсгийн 200 гаруй хуудас дүгнэлт нууц байсныг өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүд авч танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн 50 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр бүтээн байгуулалтын 389 төсөл хөтөлбөрт олгосон. Тэр төсөл хөтөлбөрийн жагсаалтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулан 2,000 орчим компанид зээл олгосон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлд зээлийн эрсдлийн сан байгуулаагүй. Тэгэхээр нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй. Үлдсэн 25 хувийг Хөгжлийн банк 16 төсөл хөтөлбөрт зээл олгосон. Нийт зээлийн дөрвөн хувь дээр нь эрсдэлийн сан байгуулсан байна.
Эрсдэлийн сан байгуулсан компаниудын ихэнх нь төрийн өмчийн компани байгаа юм. Тодруулбал, Дулааны цахилгаан станц, Амгалан станц, МИАТ, “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК зэрэг томоохон төрийн өмчийн компани энэ зээлийн ихэнхийг нь авсан. Энэ зээлүүд дээр эрсдэлийн сан байгуулсан” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавьж мухарлах хэрэгтэй байгаа юм. Яг өнөөдрийн байдлаар “Чингис” бондын 2.6 их наяд төгрөгийн зээл байна. Засгийн газар Хөгжлийн банкны шалгалтыг актыг нууцын зэрэглэлээс ил гаргасны дараа шалгалтын материалыг фэйсбүүк дээр тавина. Төсөл хэрэгжүүлсэн компаниуд төсөвт өртгөө нэмэгдүүлсэн гэж буруутгах нь зохимжгүй. Зарим нэг алдаатай зүйл байгаа байх. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тогтоогоод өөрсдийн шугамаар ажлаа хийдэг баймаар байна” гэлээ.

 
П. ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-27 11:30:10
    АН бол Монголын дайсан. Дааж давахгуй ер тавьсан .Одоо яаж телех юм бэ. Ямарч бодол санаа байхгуй хирээ мэдэхгуй
  • зочин 2016-12-27 06:47:52
    ПГОО чи сэтгэл мэдрэлийн өвчтэй байх шүү, дан ийм хов живээр занималдаад байхаар өвчтэй ч болохгүй яахав дээ зайлуул
  • зочин 2016-12-26 16:12:54
    АН-ын лидер гэгч урвагчдыг газарт булах юмсан.