Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хамтарч боловсруулахаар боллоо

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд барихаар төлөвлөсөн Чойбалсан-Хөөт, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Ар И Си” компани өөрийн зардлаар боловсруулахаар болжээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай өчигдөр санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Энэ сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон  юм.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-ын “Си Ар И Си” компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцсоны үр дүнд тус компани ТЭЗҮ-ийг олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн боловсруулж, “Монголын төмөр зам” ТӨХК-д үнэ төлбөргүй хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замын нийт урт нь 192 км, Зүүн хойд Азийн эдийн засгийн бага хурлаас 2000 онд тээврийн коридоруудыг тодорхойлсон. Эдгээр коридорын нэг нь Монгол Улсын төмөр замын хэтийн төлөвтэй уялдуулан “Боорж-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Чанчунь чиглэлийг улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой” гэх тэмдэглэл гарсан байдаг. 

УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Чойбалсан-Хөөт чиглэлийн 192 км төмөр замыг 1520 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар тусгасан. Энэ нь цаашлаад БНХАУ-ын төмөр замаар дамжин өнгөрч, далайн боомтоор гуравдагч оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломж үүсэх юм.

Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замын хээрийн судалгааны ажил, трассын дагуух төмөр замын зурвас газарт археологи, палентеологийн судалгааны ажлыг 2013 онд 100 хувь хийж дуусгасан. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, техникийн зураг төслийг боловсруулж дуусгасан байна. Төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг 2017 оны эхний хагас жилд багтаан гүйцэтгэж, 281 орчим км төмөр замын барилгын ажлыг 2018-2020 онд барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Эдгээр төмөр замыг барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад чухал ач холбогдолтой аж. 2018-2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-21 сая тонн, 2026-2046 онд 21 сая тонн гэж үзвэл дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар 15 сая тоннд хүрэх төлөвтэй байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хатанбаатар 2016-12-26 11:19:53
    Хятадууд эхлээд төмөр замын төслийг үнэгүй хийж өгнө, дараа нь төмөр замаа үнэгүй барьж өгнө, дараа нь ашигт малтмалыг үнэгүй зөөнө.Ингэж болохгүй.МАШ ТОМ АЛДАА...
  • ёёёё 2016-12-26 08:08:58
    усан толгой-олгойгоор удирдуулахаар л ийм болсон байгаа юм даа
  • Хуцяо 2016-12-26 08:07:34
    За за огоод бай. Удахгуй гор нь гарнааа. Манай эрх баригчдын бодлого, хятадуудтай мон ч нийлж байхшив. Угаасаа оор хун, улс ч алга доо