Г.Ундармаа Эрүүл мэндийн тэргүүний ажилтан боллоо

Эрүүл мэндийн байгууллага болон эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай орчинг бүрдүүлэхийн зорин ажиллаж буй "Итгэлийн танхим" ТББ зургаа дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт боллоо.

Тус арга хэмжээний нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, СТА Г.Ундармаа болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, төсөлд хамрагдсан багийнхны төлөөлөл оролцлоо.

Энэ удаад "Итгэлийн танхим" ТББ-ынхан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ. Өмнө нь эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг нь л тохижуулан хүлээлгэн өгдөг байсан бол энэ удаад тасгийг бүрэн шинэчилж, хүүхдийн тасгийн шинэ стандартыг тогтоохыг зорьж ажиллалаа хэмээн СТА Г.Ундармаа энэ үеэр ярьсан юм. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тохижуулах ажлын хүрээнд нийт 10 өрөө, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгаалалын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, нарийн коридор бүхий нийт 508 мкв талбайг 140 гаруй сая төгрөгөөр засч тохижуулсан байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа СТА Г.Ундармаад "Нийслэлийн эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан юм.

Хан-уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн "Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Хэн бүхэн ийм ажлыг эхлүүлж, дуусгаж чадахгүй шүү дээ. Бидний ажилд маш том туслалцаа үзүүлсэн тэдний багийн хамт олон болон энэ төсөлд гар бие оролцсон бүх хүмүүст талархаж байгаагаа хэлмээр байна" хэмээлээ.
 



Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2016-12-27 04:01:09
    Баяр хүргэж, амжилт хүсье. ЭХЯ, эмнэлэгийн дарга нар үлгэр аваасай билээ.
  • зулаа 2016-12-26 23:46:37
    Баяр хүргэе, үнэхээр ядарсан, өвдсөн зовсон хүмүүст нэмэр болох маш том үйлс бүтээлээ, Баярлалаа Ундармаа, Сайн үйлс чинь улам дэлгэрэх болтугай
  • mgh 2016-12-26 15:50:03
    mash sain zuv bodoltoi hun ymaa ard tumen baihgui bol bi hench bish gedgiig oilgoson hun bain mungu bol erun yu ym be uhehed ymar avaad yvah bish
  • зочин 2016-12-26 14:26:51
    Ийм гавьяа Ундармаад бий. Сайхан уран бүтээлч, бас нийгмийн хариуцлага өндөртэй эмэгтэй. Тэр бусдад ямагт үлгэр дууриалал болж байгааг ард түмэн харж байнаа
  • Bi  2016-12-26 11:59:10
    Гайхалтай сайн бна амжилт хусье. Манай дарга авгай бол улсын монгоор алим морожен авч иддэгшдээ. Зайлуулыг бурхан ершеегеесейдее
  • YNDARMAA-d bayarlaad baharhaad barsgyi e 2016-12-26 10:45:20
    eh orniihoo telee hiiseer l bna?Yndarmaa taniig Mongol hyn hairlah bolno!!!taniar bas baharhaj bna!yils tani ylam arbijij hymyynlegiin telee tysstai byteeltei y...
  • zochin 2016-12-26 08:16:53
    ene estoi hudee olson shagnal bn bayr hurgie
  • өы 2016-12-26 08:08:01
    гого гүээ мөн сөйхөн удаан хийлээ. чанар гэж даам байгаа биз ээ