Малчид адуугаа Бичигтийн боомтоос Эмээлт зах руу авчирч байна
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор олон тооны адуу хилээр гаргахаар очсон ч нэвтрүүлээгүй, хагас сар орчмын хугацаанд машины тэвшин дээр зогссон морьд өлдөж, хорогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
 
Улмаар Шадар сайд У.Хүрэлсүх хилээр амьд адуу гаргахгүй байх үүрэг өгч, салбар яамныхан тэр дор нь арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн. Энэ шийдвэрийн дагуу Бичигтийн боомтоор хил гаргах гэж байсан 800 орчим адууг эх нутагт нь авч үлдсэн.
 
Гэвч нэгэнт зарахаар шийдсэн тул малчид  хил гаргаж чадаагүй адуугаа Улаанбаатар хотруу авчирч байна. Тодруулбал хил гарахаар хоол тэжээлгүй өлдөж байсан адуунууд өдгөө Эмээлт зах дээр нядалгаанд орохоо хүлээн хоол тэжээлгүй хашигдаж байна.
 
Малчдын зүгээс энэ өвөл хэт хүйтэн болох төлөвтэй байгаа тул онд орохгүй малаа худалдаж, мөнгө болгох хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Тухайлбал Ховд аймгийн малчид  Шадар сайдын хилээр амьд  адуу гаргахгүй гэх шийдвэрийг нь эсэргүүцэж, холбогдох албаныханд мэдэгдэх хуудас хүргүүлсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв хүн 2016-12-27 00:16:34
    Яагаад ийм шийдвэр гаргаж болохгүй гэж. Төрийн бодлого шийдвэрийг хүссэн, хүсээгүй ч биелүүлэх нь зүйтэй гэж
  • zochin 2016-12-26 13:55:37
    haraal idsen shadar said