Паралимпийн хүрэл медальт  Б.Ууганхүү “Мөнгөн сарнай”-н эзэн боллоо
Нийслэлийн “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн сарнай” ёслол хүндэтгэлийн цэнгүүний шилдгүүд тодорлоо.Энэ жил салбартаа ажил хөдөлмөр, бүтээлч үйлсээрээ манлайлсан таван залууг  шилдгээр шалгаруулсан юм. 

Боловсролтой монгол залуугаар “Гэр бүл сэтгэл зүйн төв”-ийн захирал, сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар, Бүтээлч монгол залуугаар “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар,  Эх оронч монгол залуугаар Паралимпоос медаль авсан Монголын анхны жүдоч  Б.Ууганхүү, Эрүүл монгол залуугаар “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн Хүүхдийн мэс заслын эмч Д.Чулуунхүү, Хариуцлагатай монгол залуугаар Багануур дүүргийн НАМЗХ-ны дарга Б.Батболд нар тус тус шалгарч “Мөнгөн сарнай”-н шилдэг номинациудын эзэн боллоо. Мөн 2016 онд ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтаараа бусдыгаа түүчээлэн, нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Шилдэг дүүрэг”-ээр Сонгинохайрхан, Багануур дүүрэг шалгарлаа.

Түүнчлэн уг цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга С.Мөнхчулуун, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны дарга Б.Мөнхбат, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчид оролцлоо.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.