О.Баасанхүү:  Шүүх хурлын процесс хуулийн дагуу явсан уу
УИХ өнөөдөр оны отгон хуралдаанаа хийж байна. Тиймээс УИХ-ын зарим гишүүн он гарахаас өмнө зайлшгүй хэлэлцэх ёстой асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэх саналыг гаргасан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өчигдөр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн  хаалттай шүүх хурал болоод Орхон аймгийн иргэд ял авлаа. Хуулийг харахаар нэг өөр, болж байгаа процесс нь бас өөр. Энийг нягтлах шаардлага байна. УИХ-аар прокурорын томилгоо болон  бусад асуудлыг хэлэлцэхийн өмнө шүүх засаглал бие даасан хараат бус байж чадаж байна уу гэдгийг ярих хэрэгтэй байна. УИХ дээр ажлын хэсэг байгуулаад нарийвчлан шалгах, шүүх хурлын процесс хуулийн дагуу явсан уу гэдгийг нягтлах хэрэгтэй байна.  Би энэ асуудалд ажлын хэсэг байгуулмаар байна. Ард түмэн энэ асуудалд анхаарал хандуулаач гээд байна” гэлээ.

Үүнд УИХ-ын М.Энхболд “Шүүх хуралдааны талаар нийгэмд шүүмжлэлтэй зүйл байгаа юм билээ. Өнөөдөр энд шүүх хуралдааны талаар ярих асуудалгүй. Өргөдлийн байнгын хороонд санал гомдол хэлбэл хэлэлцэх байх. Дараагийн шатны шүүх хурал ч явагдах байх” гэлээ.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • даваадорж 2016-12-29 00:42:14
    Шүүх хуралд олон нийт итгэхгүй байна.Зүгээр л тэртээ тэргүй олон жил ял авсан нэг этгээд нэмж нэг хэрэг хүлээгээд, дээр нь өшөөтэй хамаатнуудаа гүтгэж байна.
  • Зочин 2016-12-28 05:19:14
    Еоөнхий прокурор УИХ дээр хэргээ нуух гэж нэмж 4 хүн алсан ч гэх шиг худлаа сүр бадруулж айлгах юм яриад байна, тийм л юм бол 18 жил хүлээдгийн учир нь юу юм бэ...
  • Заамар 2016-12-28 03:24:58
    Асуудлыг зөв хөндөж ярьж байна. Цаашаа хэр явах бол
  • Иргэн 2016-12-28 03:04:18
    Оймс Баасанхүүгээс давсан асуудал байхаа наадах чинь, хүзүүгүй толгой өчигдөр өмнөх 3 ерөнхийлөгчөө уриад нэг л биш арай хэргийн эзэн нь мань хүн биш биз
    • zoloo 2016-12-28 03:29:20
      ENE neg l sonin shuuh hural bolloo deer n ene huzuugyi hun neg l sonin uzen yadad bsan Nambariin huutei suid uhehdee uher buugaa tavij bna uudaa ih aimaar