Хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өсчээ

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний барааны үнийн судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

Энэ сарын 28-ны өдрийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 4935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5735 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.0 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.1 хувиар буюу 5 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 15.8 хувиар буюу 675 төгрөг, хонины цул мах 9.9 хувиар буюу 510 төгрөгөөр тус тус өсчээ. Хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 2.5 хувиар буюу 25 төгрөгөөр, байцаа 3.6 хувиар буюу 45 төгрөгөөр өсчээ.

Бусад хүнсний бүтээгдэхүүн

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Хар хорин зах”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байв.
 
Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2200-3260 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төв”-д хамгийн хямд буюу 2200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3260 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ 1,730 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 3000-3500 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 3000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3500 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна. Ургамлын тос дунджаар 3,638 төгрөг буюу 3200-4170 төгрөгийн үнэтэй байна. Гүрж ногоон цайны дундаж үнэ 5,735 төгрөгийн дундаж үнэтэй байв. Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2000-3000 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 2000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3000 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Фүжи алим 4,170 төгрөгийн дундаж үнэтэй байв. ОХУ өндөг дунджаар 268 төгрөг буюу 230-300 төгрөгийн үнэтэй байна.
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-12-30 06:32:53
    энэ сэтгүүлдч нарт зохиомол үнэ хөргөхөөс өөр бичих юм олдодгүй юм байх даа. Дандаа үнийн хөөрөгдөлийг үүсгэж байх юм. Бүх юмний үнэ хэвээрээ байхад,захиалга уу...