Сэрэмжлүүлэг: Баярын өдрүүдэд хүйтний эрч чангарна
Шинэ жилийн өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар, нэгдүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Маргааш буюу арванхоёрдугаар сарын 31-нд баруун болон төвийн аймгуудаар, нэгдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.