Маргаашнаас ээжүүдэд цалинтай чөлөө олгоно
Хүйтний улиралтай холбогдуулан амьсгалын замын өвчнүүд, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд тав хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт болон гэртээ гурваас тав хоног асарсан эцэг эхэд цалинтай чөлөө олгохоор болсон. Мөн энэ шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд ч бямба гараг бүр цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүйн улмаас эмчилгээгээ дуусгалгүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ явангаа эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай байгаа юм. Мөн эмнэлгийн ачаалал их, эмнэлэгт ханиадны вирүс дамждаг зэрэг хүндрэлүүд нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх бодит шалтгаан болж байна.

Иймээс эмнэлэгт 1-2 хоног хэвтэхэд тухайн эмнэлэгт нь ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй, заавал таваас дээш хоног хэвтэх болдог зэрэг хуулийн хүндрэлийг ч залруулахыг чиглэл болгоод байгаа юм.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.