Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойг MCS-т өгнө гэв үү
Үе үеийн эрх баригчдын урдаа барьдаг ганц зүйл нь Таван толгой. Сонгууль бүрээр Тавантолгой эрх баригчдын аминд ордог ганц зүйл болж байна.  УИХ-ын 2016 оны сонгууль болохоор 20 хоногийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэр гаргаж байв. Ингэж сонгуулийн өмнө З.Энхболдын толгойлсон АН-ынхан ард түмний саналыг худалдан авах башир аргаа Тавантолгойн хувьцаагаар  дамжуулан хэрэгжүүлэв. 

Яг үүн шиг үйл явц 2012 оны сонгуулийн өмнө өрнөж байв. МАН-ынхан Хятадын “Чалько” компанитай гэрээ байгуулан урьдчилгаа хэлбэрээр 350 сая ам.доллар буюу 460 гаруй тэрбум төгрөгийг нүүрсний урьдчилгаа төлбөрийг зээлээр авсан. Энэ зээл нь маш бага хүүтэй. Бага төлж байгаагийн шалтгаан нь зээлээ төлж дуустал коксжих нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар нийлүүлэх үүрэг хүлээж, урд хөршид 3,75 сая тонн коксжих нүүрсээ бэлэглэх шахам өгөхөөр болсон юм. Гэтэл зээлийн дагуу нүүрсээ бэлэглэх учиртай байтал зээлж авсан 460 гаруй тэрбум төгрөгийнхөө 300 гаруй тэрбум төгрөгийг нь өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө амлалтаа биелүүлэхээр “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараасан байдаг. Үүнээс үүдэн “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа доголдож, зогсонги байдалд орсон тухай АН-ынхан эрх барих үедээ үглэн дуулсаар төслийг гацаасан. Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудсаараа Тавантолгойн гэрээг гацаасандаа баяртай байна хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АН-ын дарга З.Энхболд “Шинэ жилээр Засгийн газар Тавантолгойг гэнэдүүлэх гээд байгаа учраас хэвлэлийнхэнд хандах хэрэгтэй боллоо” хэмээн мэдэгдэв. Уг нь Засгийн газраас хэвлэлийнхэнд зориулан түгээсэн мэдээнд Тавантолгойтой холбоотой 19 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсныг дурдсан. Дээрх ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахлан, дэд даргаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллаж байгаа юм.
Мөн бүрэлдэхүүнд нь “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ХК, Ашигт малтмал газрын тосны газрын удирдлагууд, холбогдох яамдын төлөөлөл багтсан. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, явцыг 14 хоног тутамд танилцуулах ба үр дүнг, холбогдох гэрээний төслийн хамт 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх даалгавар өгсөн байдаг.

З.Энхболдын яаран мэдэгдэл хийсэн учир нь энэ. Ажлын хэсгийнхэн даалгавар ёсоор оноос өмнө “Тавантолгой”-г ашиглах бас нэгэн хувилбарыг танилцуулах учиртай байв. Гэвч энэ өдрүүдэд З.Энхболдын хэлсэн шиг гэнэдүүлэх ажиллагаа явагдсангүй. Магадгүй, Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа энэ асуудлыг авч хэлэлцэхээр тов тогтоосон байж болох.
Засгийн газрын хүлээж буй үр дүнг тодорхойлсон удирдамжид “Тавантолгой төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог зохистой түвшинд хангах”-ыг чиглүүлжээ. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай ямар чиглэлээр, юу ярилцахыг удирдамжаар тодорхойлж өгсөн нь энэ.  

Консерциумд нэгдсэн гурван компанийн хувьд “Энержи  Ресурс” 51, “Шенхуа” 49 хувийн эзэмшилтэй. Харин “Сумитомо” гурав дахь зах зээлд Тавантолгойн нүүрсийг гаргахын сацуу хөрөнгө босгох баталгаа болж, Консорциумын бүрэлдэхүүнд орж ирсэн. Тэгвэл Засгийн газрын тавьж буй нөхцөлөөр төслийн компани дээр 51 хувиа хадгалах Монголын сонирхол “Энержи Ресурс” болон ”Эрдэнэс Тавантолгой” гэсэн хувилбар юм.

Харин энэ хувилбарыг З.Энхболд “Тавантолгойг шийдэх гэж байгаа бол ажын хэсгийн дүгнэлтийг уншиж танилцаж байж шийдвэрээ гаргахыг УИХ-ын гишүүдээс хүсч байна. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын оруулж ирсэн санал УИХ-ын босгыг давж чадаагүй гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Энэ ажлын хэсгийн саналыг үндэслэн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн саналаа УИХ-д өргөн барьсан боловч сонгууль таараад энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй. Ж.Эрдэнэбатын оруулж ирж байгаа гэрээний хувилбар нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн хувилбараас бүр дордуулсан гэж үзэж байна. Тиймээс тухайн үед Санхүүгийн зохицуулах хороо, Монголын төмөр зам, УИХ-ын удирдлагуудын шийдвэр, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, “Тавантолгой”-н ажлын хэсгийн гаргасан дүгнэлтүүдийг харгалзаж, шийдвэрээ гаргаарай гэж хүсч байгаа юм. “Тавантолгой” ордыг хувьдаа авах зорилготой “МCS” ХХК ард түмнээс асуух хэрэггүй, хувьчилах зэрэг олон буруу мэдээллийг явуулж байгаа. Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу Монгол Улсад газар түүний хэвлий дэхь ойн сан болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтд байна гэж заасан байдаг. Тавантолгой бол ард түмний мэдэлд байдаг баялаг.  Гэтэл одоо 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гээд яригдаж байгаа нь нийт үнэлгээний маш бага үнэлгээ гэж бодож байна. Тавантолгойг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр явуулах боломж байгаа, ганцхан төмөр замын салбарт хөрөнгө оруулалт авах ёстой” хэмээн мэдэгдэв. Түүнийхээр “MCS” ээлжит дайралтаа хийж эхлүүлж байгаа нь энэ гэнэ.

Ийнхүү З.Энхболд алх цохих эрхтэй байхдаа шийдвэрлэж чадаагүй Тавантолгойг “хамгаалахаар” гарч ирлээ. Түүний хэлснээр МАН-ынхан маш муу хувилбар боловсруулж Тавантолгойг MCS-д өгөх гэнэ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2017-01-30 16:14:24
    uguh in zuv gej bodoj bna yum hiideg hund ugch yum bolgoh heregtei
    103.229.120.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-01-03 21:59:43
    Huue taminee ene tavan tolgoig ezentei bolgoj hudulguj yavuulmaar bna. Uneheer chaddag company ni MCS bol terend ni hariutsuulaad yavuulya l daa.
    202.9.43.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригто. 2017-01-03 13:06:05
    Өчнөөн жил гацаалаа аманд ч үгүй хамарт ч үгүй завасарт нь замын хүмүүс л цулайж байна ш дээ.Зүгээр л наад ТТ төслөө MCS т өгөөд ажлыг нь хийлгээч дээ.
    208.54.86.157
    Мэдэгдсэн Хариулах
    • demjigch 2017-01-30 16:15:17
      harin tiim zuv zuv
      103.229.120.21
      Мэдэгдсэн Хариулах
  • Эзэн 2017-01-03 01:17:11
    Эрдэнэбат хоер эзний ганц зарц
    103.26.194.127
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-02 11:28:33
    Од,Оджаргал нар чинь гадаадын тэр бумтангуудыг монголын хөрөнгөөр угжиж өөрсдөө түүнээс иддэг зальтай мангаа байхгүй юу.Одоо юм бол MCS өгнө гэдэг болжээ.Бодох ...
    202.126.91.98
    Мэдэгдсэн Хариулах
  • chono 2017-01-02 10:57:08
    Zarj yagaad ch bolohgui mash ayultai hujaa nar yahiig ta nar medej bna uuu
    150.129.143.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-02 10:52:21
    Эрдэнэс тавантолгой тор оролцоод хэрэггуй намуудын компани саалийн унээ болж дуусна жил болгн л улгэр ярьж ард тумэнд чихэр хулхуулнэ тэрний оронд сай менежмент...
    103.212.117.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocin 2017-01-02 10:45:11
    Жил болгон л мундаг эх орончид гарч ирдэг болно болсоор ч байна ард тумний 1072 хувьцааг энержи рэсурсэд хийгээд 1072-г 3000болго эрдэнэс тавантолгой тор оролцо...
    103.212.117.170
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-02 09:33:10
    Zasagt garsan oligoruuhuud idej tansag heregleendee uren taran hiisnees um hiideg ni avaad heseg arddaa ch gesen tsalin, tatvar bolgoj ugch baisan ni deer biz. ...
    103.10.22.121
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-01-05 21:48:29
      Mcs chin unendee mongol kapaan bish shuu hitadiin horong oruulaltai kampaan. Mcs mongliig dampuuruulj bga bs neg buurtnii neg ni monooso mon
      217.114.169.253
      Мэдэгдсэн Хариулах
  • taban tolgoi urd hershiih voloh n dee 2017-01-02 08:28:51
    таван толгойгоо тавьж туулаа даа. MCS хэнийх вэ гэдгийг ярих хэрэггүй. монгол урд хөршийнх болох зам шулуудаж байх шиг бна. 5 толгойгоо барина... дээр зээл авна...
    202.5.196.66
    Мэдэгдсэн Хариулах
  • boditoi hand 2017-01-02 07:53:18
    MCS bol Mongold management yaj sain hiij boldogiig, chaddagiig haruulsan company. Tavan tolgoin managementiig ene companiar hiilgehed aldah yum baihgui.
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-01-02 05:23:34
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ
    66.181.188.225
    Мэдэгдсэн Хариулах
  • chono 2017-01-02 04:23:52
    Bidend uldsen gants omch shuudee yagaad hund. Ogoh geed zutgeed bnaa ter tusmaa hujaad nomhon ard tumen min bosch temteechee
    150.129.143.155
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2017-01-02 04:08:32
    Hujaa nart hamag uymaa ugsnuus ulun zelmuun amidarch, ur huuhduuddee TUSGAAR TOGTNOL-oo joohon ch gesen bayalagtai uldeehee bodooch. MCS dendej baina shuu.
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Hubitsaa ezemshigch 2017-01-02 03:49:01
    MAN- MINII CHINII TT- g MCS d BIDENEES ASUUHGUI UGUBUL BUGED BOSON TEMTSEYEEEE
    182.160.3.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Хятад эзэнтэй Эм Си Эс болиод өг 2017-01-02 03:30:18
    Оджаргал но в шоо чи нүгэлээ даахгүй шүү муу Хятадын боолоо. Чи өрөө дарж чадахгүй бол өөрөө үх мэдэв үү. Битгий Эх орноо худалдаад бай луйварчаан
    202.9.40.113
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2017-01-30 16:19:03
      ene zaluu chini ta nar shig heruuleer hool hiideggui hun bna lee shu hyatadaas hurungu oruulalt hiisen ch gesen mongoldoo heregtei baij bolno sh de
      103.229.120.21
      Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2017-01-02 03:22:28
    mcs mongol company biz dee ugui yumuu ali n ch zuv yariad bgaan buur oilgohoo bailaa
    202.55.180.33
    Мэдэгдсэн Хариулах
    • Очиржанцан 2017-01-02 03:37:01
      MCS чинь Хятадаас баахан мөнгө зээлээд Хятадуудын барьцаанд орчихсон, Хятад компани л гэсэн үг.Одоо 5 толгойг авах гээд үхэж хатаж байна.
      59.153.115.39
      Мэдэгдсэн Хариулах
      • jaran 2017-01-30 16:21:37
        hyatadaas nubgu zeeleed yum hiij chadaj bgaa baihaa zeel avahgui yum hiine gej bdag yum uu
        103.229.120.21
        Мэдэгдсэн Хариулах
  • Намсрай 2017-01-02 03:13:09
    Ерөнхий сайдаа, Таван толгойг MCS-т битгий өгөөрэй.Цаана нь Хятадууд бий.Бид мөнгөгүй ч гэсэн тэсье.Та харин мөнгөгүй ч гэсэн тэсээрэй.
    59.153.115.39
    Мэдэгдсэн Хариулах
    • talhchin 2017-01-30 16:22:50
      chi av chi av yum hiij chaddag yum bol
      103.229.120.21
      Мэдэгдсэн Хариулах
  • B 2017-01-02 03:09:43
    Zi, jinko 2 yag adil. urgelj yumyg gatsaan. uursduu hiij buteesen zuil yu bn???
    202.9.41.30
    Мэдэгдсэн Хариулах
  • 60 настан 2017-01-02 02:39:14
    Энхболд чамд засгийн ажил ямар хамаатай юм, чамаар хэн заалгах гэсэн юм, тийм сайн юм бол өөрөө эрх мэдэлтэй байх үедээ сайн хийх чинь яасан юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Qwerty 2017-01-03 22:02:18
      Yag tiim
      202.9.43.160
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-02 02:22:49
    ажлаа хийгээч цалингаа нэмээч
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • ...? 2017-01-02 02:14:01
    MCS гэдэг чинь Хятад гэсэн үг шүү дээ....
    122.201.25.106
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-01-02 02:10:39
    Тэгээд энэ Зи эрх барьж байхдаа зөв шийдвэрээ гаргаад явах нь яасын? Бүтэн 4 жилийн хугацаа байсан. Женко энэ 2 юмыг зогсоох, гацаахаас өөрийг хийхгүй
    203.91.119.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-02 01:54:44
    ETT-iin asuudal daraa daraagiin bykh songuulid ikh nuluutei asuudal shyy. MAN-iikhan MCS-d ugvul dakhij songuulid orood ch khereggyi bolokh baikh daa.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-02 01:13:37
    Mcs dawartsan garuud ym daa hanaj tsadahgui ulairch bn Enkhboldiin zow shuu uchir medeh humuus ni oilgoh l bh daa
    202.131.235.6
    Мэдэгдсэн Хариулах