Туркэд ажиллаж, амьдарч буй иргэдэд анхааруулж байна

Турк Улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт нэгдүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан.

Туркын Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр одоогоор нас барсан 21 хүний мэдээллийг тодорхой болгосон бөгөөд эдгээр иргэний 16 нь гадаадын иргэн, 5 нь турк улсын иргэн байжээ. Үлдсэн 18 хүний мэдээллийг тодорхой болгохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Хэрэг гарах үед дээрх цэнгээний газарт ойролцоогоор 700-800 орчим хүн байсан нь тогтоогджээ.

Уг халдлагад монгол иргэн өртсөн талаар мэдээлэл байхгүй болохыг Истанбул дахь ЕКГ-аас мэдэгдсэн бөгөөд халдлагад өртсөн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Турк Улсад манай улсын нийт 4000 орчим иргэн оршин сууж байгаагаас Истанбул хотод 3500 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд сүүлийн үед тус хотод ойрхон давтамжтай хэд хэдэн удаагийн халдлага гарсан тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дамдиндорж 2017-01-02 08:02:45
    Монголчууд минь гадаадад, хүний газар явахдаа баар цэнгээний газраар бүү яв, болчимгүй хүний ятгалганд бүү ор, болохгүй хэргийг бүү сэтгэ.